Сигал "би саяхан өөрийн ДНК шинжилгээний дүнг хүлээж авсан. Ингэхэд генетикийн хувьд би Буриад, Якутын холимог гаралтай болох нь батлагдсан” гэж ярьсан байна.
Тэр цааш нь "Байгал нуур бол манай дэлхийн хамгийн ариун дагшин газруудын нэг. Би энд аль болох их хугацаагаар баймаар байна” гэжээ.
Нэвтрүүлэгт оролцсон Сигалын эхнэр Б. Эрдэнэтуяа нөхрийгөө кинонд гардгаас өөр хүн гэж дүгнэсэн байна. "Тэр гэртээ байхдаа тун зөөлөн, уян хүн. Кинон дээр гардаг шигээ зүйл хэзээ ч хийж байгаагүй” хэмээн Эрдэнэтуяа ярьжээ.
Өнгөрсөн сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Стивен Сигалд иргэний паспортыг нь өөрөө гардуулж өгсөн юм.
Эх сурвалж: Siberian Times
http://www.ikon.mn/n/w6y

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих