
Объектын гал түймрийн тухайд :
Налайх дүүргийн 2 дугаар хороо, 53 дугаар байр 2 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09:44 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 23:34 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргаж унтраасан.
Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 51 дүгээр сургуулийн урд дулааны худагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 00:13 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг унтраасан.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Монгол шилтгээн ХХК-ийн хашаанд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07:50 цагт өгснөөр Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад тус компанийн шавар гэрт эд хогшил шатаж байсныг унтраасан.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих