
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран жил бүр "Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай. 2016 оны онцлох хүүхдийн "БҮТЭЭЛЧ, АЖИЛЧ ХИЧЭЭНГҮЙ БАЙДАЛ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА” НОМИНАЦИ"-д Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн 6в ангийн сурагч Хүрэлзүрхийн Мөнхшагай шалгарсан байна. Тэрээр 2016 онд БСШУЯ-аас гаргасан "Хүүхэд нэг бүрийн хөгжил” амжилтын номд бишгүүр хөгжмийн амжилтаа хэвлүүлсэн байна. Үе тэнгийнхээ хүүхдүүдийг манлайлан сурлагын амжилт, урлаг тэр дундаа бүжгээр хичээллэж олон амжилт үзүүлсэн үнэхээр бахархам бас их даруу төлөв сурагч хүү байлаа. Мөнхшагай нь алаг мэлхий, шагай шүүрэх, морь уралдуулах, шагай няслах, ингэ ботго нийлүүлэх зэрэг тоглоомуудыг үе тэнгийнхэндээ заан сургах, ардын уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, үйлсэд хувь нэмрээ оруулж яваа сурагч юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21623
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих