МУ-ын үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх МУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны 151 дүгээр зарлиг зарлиг гарсантай холбогдуулан УИХ-ын тамгын газраас аймгийн хэмжээнд уг тэмдэглэлт өдрийг угтан олон талт арга хэмжээг зохион байгуулах чиглэлийн дагуу Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит Аймгийн төв номын сан, АЗДТГазрын хууль, эрхзүйн хэлтэстэй хамтран Үндсэн хуулийн тухай ойлголт мэдээллийг Аймгийн төв номын сангийн соёл олон нийтийн танхимд 2017 оны 01-р сарын 04-нд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад үндсэн хуулийн талаар мэдлэг олгох зорилгоор АЗДТГазрын хууль, эрхзүйн хэлтсийн мэргэжилтэн н.Нямсүрэн лекцийг зааж,сурагчдын дунд АХА танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж нийт 65 сурагчид хамтрагдаж АХА тэмцээнд 12-р сургуулийн 10а ангийн сурагч Г.Мөнхцэлмэг тэргүүн байр эзэллээ. Энэхүү үйл ажиллагаанд Бүдтуяа захиралтай Хан-Уул цогцолбор сургуулийн 10а анги, Болормаа захиралтай 5-р сургууль, Аюушхорлоо захиралтай 12-р сургуулийн 10а, 12б анги ,Наранжаргал захиралтай 8-р сургуулийн 11б,11в, 10а ангийн ахлах ангийн сурагчдад идэвхтэй оролцлоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21789
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих