Тайлангийн арга хэмжээнд аймгийн Хууль эрх зүйн хэлстийн дарга Б.Алтансүх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн дарга Б.Өлзийбаян, Хэрлэн сумын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн, 10 багийн 70 гаруй иргэд оролцсон бөгөөд үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилан, урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг, зурагт хуудсыг тарааж ажиллаа.
Цагдаагийн газрын тасаг албад 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч танилцуулга хийсэн бөгөөд Хууль эрх зүйн хэлтэс, Иргэний зөвлөл, Цагдаагийн газар иргэдтэй цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон байна. Цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой санал асуулгыг иргэдээс амаар болон бичгээр хүлээн авч, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат шийдвэрлэх, хамтран ажиллах талаар зохих хариултыг тус тус өгөв.
Арга хэмжээний төгсгөлд иргэдэд зориулж Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн арга хэмжээний талаар видео бичлэг үзүүлж, алба хаагчид урлагын хэсэгчилсэн тоглолтыг сонирхууллаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21939
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих