
УИХ-ын гишүүн асан З.Энхболд өчигдөр орой Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо "Надад эрх нь байсан бол би С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй байсан. Гэтэл С.Баярцогт "Чи намайг дэвшүүлэхгүй бол чиний ҮЗХ-г ирцгүй болгоод Ардчилсан нам ерөөсөө сонгуульд оролцохгүй болно шүү гэж айлгасан. ҮЗХ-д С.Баярцогтыг дагадаг фракц байдаг. Тэд гараад явчих юм бол Ардчилсан нам сонгуульд оролцохгүй байх аюултай байсан. Бүх тойрогт манай намын санал доошоо орсон нь оффшортой холбоотой” хэмээн ярив.


URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22169
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих