Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний өвчлөл аймгийн хэмжээнд амбулторид суурилсан томуугийн харуулдан тандалтын үзлэгийн 5.4%-ийг эзэлж, он гарсаар даруй 3 дахин буураад байна.
0-4 насны хүүхдүүд нийт өвчлөлийн 73.4%-ийг эзэлж байгаа бөгөөд үүнээс 0-11 сартай хүүхдүүдийн өвчлөл илүү өндөр байгаа ажээ.
Мөн Томуу, томуу төст өвчин болон бусад халдвараас урьдчилан сэргийлэх иргэдэд зориулсан санамж, зөвлөмж, ханын хуудсуудыг тараах, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр томуугаас сэргийлэх зөвлөмж, хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө олон нийт, иргэдэд чиглэсэн нэвтрүүлэг, мэдээллийг тогтмол хүргэж байгаа талаар аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдааны үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа мэдээллээ.
Мөн өвчлөл өндөр бүртгэгдсэн Чулуунхороот, Гурванзагал, Баян-Уул, Цагаан-Овоо сумдад мэргэжлийн баг томилон газар дээр нь үнэлгээ хийлгэж, хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн, сумдын эрүүл мэндийн төвүүд, сургууль, цэцэрлэгүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх орчны эрүүл ахуйн дэмжлэгт хяналтыг хийсэн байна.
Үзүүлэлт
|
Байршил
|
Амбулаторийн нийт үзлэг |
Томуу, томуу төст өвчин |
Түвшин
|
Амбулаторийн нийт үзлэгт
|
Өрхийн Эрүүл мэндийн төвүүд |
2745 |
107 |
3.8% |
Сумын Эрүүл мэндийн төвүүд |
1933 |
73 |
3.7% |
|
ТТӨ-ний эзлэх хувь
|
БОЭТ |
3175 |
246 |
7.7% |
Хэрлэн сумын хэмжээнд |
5920 |
353 |
5.9% |
|
Аймгийн хэмжээнд |
7853 |
426 |
5.4% |
Оны босгон дээр томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж аймгийн хэмжээнд амбулторийн нийт үзлэгийн 15.4%-д хүрсэн учир аймгийн Онцгой комисс хуралдаж, шуурхай арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал аймгийн Засаг даргын 2017.01.03-ны өдрийн А/04 тоот "Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамжаар өвчлөл өндөр Хэрлэн сумын хэмжээнд 2017.01.05-01.12-ны өдрийг хүртэлх хугацаанд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг түр хааж, холбогдох бусад арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд дээрх хугацаанд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний амбулаторийн нийт үзлэг 15.4%-иас 9.6% болж, 2-4 нас буюу цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өвчлөл буурсан билээ.
Мөн аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас БОЭТ-ийн хүүхдийн тасгийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасагт шаардлагатай эмчилгээний зориулалтын 15 сая төгрөгийн өртөг бүхий дуслын болон тарианы автомат шахуурга, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хүнд өвчтөний хяналтын монитор зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангасан.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих