XVII жарны "Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн босгон дээр эх орныхоо сайн нэрийг даян дэлхийд дуурсгаж яваа алдартнууд, хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа Монголын шинэ түүхийг бичилцэж буй хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга архитектур, инженер, хөнгөн хүнд үйлдвэрлэл, төр, олон нийт, хувийн хэвшилд ажиллагсад болон шинжлэх ухаан нийгэм, улс, соёл, спортын зүтгэлтнүүд зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэн иргэд маань төрийн эрхэм дээд цол, одон, медаль хүртлээ. Эдгээр гавьяатуудаас Дорнод нутгийн уугуул Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Монгол Улсын гарамгай мэргэн Цэвээний Хүдэрчулуун, Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор МИАТ компанийн агаарын хөлгийн дарга, нисгэгч Дамбаравжаагийн Оюунболд нар хүртсэн юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22726
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих