НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан "Баянзүрх дүүрэг өнөөдөр 35 төлөөлөгчтэй байгаа. 35 төлөөлөгч гэдэг нь эрх зүйн чадамжтай гэсэн үг юм. Тус дүүрэгт үүсээд байгаа асуудал бол анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл юм. Хууль зөрчөөгүй явсан бол бусад найман дүүрэгтэйгээ адилхан Засаг даргаа томилуулах боломж байсан. 2012 онд Сонгинохайрхан дүүрэгт АН 17, МАН 22 суудал авч ялж байсан. Э.Бат-Үүл хүчээр төрийн ажлыг гацаан байж дүүргийн Засаг даргыг томилж байсан. АН-аас хууль бус энэ мэт үйлдэл гаргахад ардчилал гэж үздэг, МАН хуулийн дагуу ажил явуулахаар ардчилал устлаа гэж ярьдаг боллоо” гэлээ.
НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Мөнхчулуун "Баянзүрх дүүргийн асуудлаар Э.Бат-Үүл, О.Магнай нар хэвлэлийн хурал зарлаж иргэдийн дунд буруу ойлголт төрүүлж, иргэдийг өдөөн турхирч нийгмийг бухимдуулах зохион байгуулалттай ажил хийж байгаад харамсч байна. Энэ хүн НИТХ-ын төлөөлөгч. Сонгууль өнгөрөөд найман сар гаруй болж байхад нэг ч удаа хуралдаа суугаагүй. Хан-Уул дүүргийн иргэдийг төлөөлж байгаагийн хувьд улс төржиж иргэдийг үймүүлж, өдөөн турхиралгүй ирж ажлаа хийх хэрэгтэй гэж хэлмээр байна. Засаг дарга байхдаа хийсэн олон хууль бус шийдвэр байдаг. Энэ асуудлуудаа цэгцлэхгүй мөртлөө улс төр хийгээд будилаан хутгаад явж байна. Саяхан Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж хэлсэн байна лээ. Сонгуулийн ажлаа өчигдрөөс эхлүүлж байх шиг байна” гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих