Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад
томилолтоор ажиллалалаа.Аймаг бүрийн иргэдтэй уулзалт хийж Нэгдсэн төв эмнэлэг, Бүсийн оношилгооны төв, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Засгийн газрын тэргүүний ахалсан ажлын хэсэгт сайдууд, яам бүрээс асуудал хариуцсан газрын дарга нар, зарим аймагт тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд багтаж ажилласан
Баруун аймгуудад цаг агаарын нөхцөл байдал хүндэвтэр өдрүүд байлаа.Баян-Өлгий аймгаас Өвөрхангай аймаг хүртэл 2-3 өдөр үргэлжилсэн их хэмжээний цас орж шуурга шуурсны улмаас зам даваа боогдсон тохиолдууд гарлаа. Их хэмжээний цас орсон ч Ховд Говь-Алтай, Баянхонгор аймгийн иргэдийн хувьд энэ жил хур тунадас багатай байсан учраас одоо орж буй цас нь хавар ногоо ургахад урьдач таатай нөхцөл болох бол харин Баян-Өлгий Өвөрхангай аймгийн иргэд тэр дундаа малчдад төл хүлээн авч байгаа энэ үед малаа бэлчээрт гаргах ч боломжгүй болоод байна. Мөн Баруун зүгийг чиглэсэн том ачаа тээврийн автомшинууд Баянхонгор Говь-Алтай чиглэлийн замд олноороо түр зогсолт хийсэн байлаа
Энэ байдлыг ч ерөнхий сайд анхааралдаа авч хаваржилт хүндэрч болзошгүй аймгийн малчдад өвс тэжээлийн хангалт хийхээ мэдэгдсэн. Томилолтын хугацаанд ерөнхий сайд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдэж, томоохон хөрөнгө оруулалтын болон олон жил шийдэл хүлээн гацсан ажлуудыг үргэлжлүүлэхээр болсон.
Баруун 4 аймагт ажилласан талаараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна. Өмнө нь Ховд Говь-Алтай,Баянхонгор аймагт ажиллалаа. Манай засгийн газрын гол барьж байгаа бодлого бол ард иргэдтэйгээ уулзаж тэдний санал бодлыг сонсох. Энэ нь тухайн орон нутагт юу шаардлагатай вэ гэдгийг оновчтой тодорхойлох явдал. Миний бие ажил авснаасаа хойш 11 дэх аймагтаа ажиллаж байна. Ард иргэд уулзалт болгон дээр эдийн засаг хүнд байгаа учраас ахуй амьдрал хүндхэн байна. Үүнийг хурдан шийдвэрлээч гэж байна.Засгийн газар бүхий л хүч бололцоогоо дайчилж ажиллана гэдгээ хэлье. Орон нутгийн иргэдийн голчлон тавьж буй саналуудыг харгалзвал эрүүл аюулгүй тухтай орчинд амьдрах хэд хэдэн нөхцлийн тухай байлаа. Эрчим хүч, дулаан хангамжийн асуудал,ундны усны эрүүл ахуй, боловсролын чанарын тухай байлаа. Ажлын хэсгийнхэн зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлээд явлаа. Харин мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагатай танилцахад бараг аймаг бүрт байна.
Байгаа тоног төхөөөрөмж сургалтын бааздаа тохируулж хэдхэн төрлийн мэргэжилтнүүд бэлддэг. Энэ нь сургалтын төвүүдэд бүгд ижил. Зах зээл дээр мэргэжилтнүүд нь хангагдчихаад байхад дахин дахин төгсгөж гаргаад байнаа гэдэг нь өөрөө сургалтын бодлого алдаатай байгаагийнх. Тиймээс цаашдаа нэгдсэн зохион байгууулалтанд оруулж ямар мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж гаргах вэ гэдгийг төрөлжүүлэх ёстой. Жишээ нь уул уурхайн чиглэлийнхийг нэг дор бэлтгэх гээд цогцоор нь шийдвэрлэх ёстой. Үүнийг анхаарч ажиллана. Баруун аймгуудад дулаан,цахилгаан эрчим хүчний асуудалтай холбоотой хүндрэлүүд байдаг. Олон нам даралтын зуух ажиллаж байгаагаас агаарын бохирдол ихэссэн байна.
Тэгэхээр Засгийн газар станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд анхаарч ажиллах шаардлагатай байна. Ингэж гэмээнэ баруун бүсийн эрчим хүчийг бүрэн хангана. Өвөрхангай, Баянхонгорын дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулах ёстой. Олон жил яригдаж байна. Үүн дээр тухайлан анхаарна гэж бодож байна. Өвөлжилт хаваржилт хүндэрч байгаа аймгуудад болон бүх орон нутаг руугаа өвөлжилт эхлэхээс нь аваад одоо ч чиглэл өгч анхаарлаа хандуулж байна. Гэхдээ өнөөдрийн гэнэтийн цаг агаарын байдлаас үүссэн хүндрэл жишээ нь Өвөрхангай аймагт өвс тэжээлийн хангалтыг улсын нөөцөөс гаргуулахаар шийдвэрт хүргэж байна.гэсэн юм
Баруун 4 аймагт ерөнхий сайдын шийдвэрлэсэн томоохон асуудлууд:
Ховд аймагт
- 64 мегаваттын хүчин чадалтай 260 гаруй сая ам.долларын төсөвт өртөгтөй Усан цахилгаан станцыг Эрдэнэбүрэн суманд барихаар шийдвэрлэлээ
- Ховд Баян-Өлгий чиглэлийн 163 км хатуу хучилттай авто замыг барьж энэ онд багтаан ашиглалтанд оруулахад засгийн газраас анхаарлаа хандуулна /Санхүүжилт АХБ-аас/
- Баруун бүсийн оношилгооны төвийн барилгыг шинэчилнэ
- Хүн эмнэлгийн үйлчилгээнд ашиглагдах зорилгоор УАЗ фургон автомашин өгөв
Говь-Алтай аймагт:
- Тайшир сумаас Алтай сум хүртэлх 46 км газарт ундны цэвэр усны ган хоолойг татна Автрийн хөрөнгө оруулалтаар /14 сая евро/
- Говь-Алтай Баянхонгорын чиглэлийн 263 км хатуу хучилттай автозамыг 2017 онд багтаан ашиглалтанд оруулна
Баянхонгор аймагт:
- Дулааны цахилгаан станц барина. БНСУ-ын Эксим банкны санхүүжилтээр 2018 онд ашиглалтанд оруулна
- "Ажилсаг төв”-ийн барилгын ажлын санхүүжилт 540 сая төгрөг Улсын төсөвт суулгасан Ашиглалтанд орвол шинээр 500 гаруй хүнийг ажлын байраар хангана
- Музейн барилгыг шинээр барина
- Эмнэлэгт фургон автомашин өглөө
Өвөрхангай аймагт:
- Өвөрхангай, Баянхонгор аймгийн дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулна
- 300 тонн өвс үнэ төлбөргүйгээр улсын нөөцөөс малчдад өгөх. 500 тонн тэжээлийг 50 хувийн үнийн хөнгөлөлтөөр олгоно
- Эмнэлэгт фургон автомашин, 22 нэр төрлийн 193 ширхэг 4 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж олголоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих