Монгол Улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90 жилийн ой, Монголын
волейболын холбооны 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн Биеийн тамир,
спортын газар нь "Тал нутгийн хэрлэн” ХХК-ний нэрэмжит насанд хүрэгчдийн
аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг 3 өдрийн турш
амжилттай зохион явуулж өндөрлөлөө. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр
аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж нь "Тал нутгийн
хэрлэн” ХХК-ний захирал А.Ганхуягт биеийн тамир, спортыг дэмжин, хамтран
ажилласанд талархан "Талархал” хадгалуулав. Тэмцээний хаалтын үйл
ажиллагаанд аймгийн ИТХ-н тэргүүлэгч, Засаг даргын зөвлөх М.Бас-Эрдэнэ,
аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Чойбалсан "Нисэх буудал”-ын дарга М.Энхтөр,
аймгийн ИХ-ын төлөөлөгч Я.Насандэлгэр, Биеийн тамир, спортын газрын
дарга Б.Чимэддорж, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн дарга
А.Түмэнжаргал, Авто тээврийн үндэсний төвийн дарга Д.Пүрэв-Очир, "Дорнод
Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ-ын дарга Г.Баярсайхан, "Тал нутгийн
хэрлэн”ХХК-ний захирал А.Ганхуяг нар шагнал гардууллаа.
Эмэгтэйчүүдийн төрөлд
1-р байранд Цолмон ахлагчтай Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасаг
2-р байр М.Нарантуяа ахлагчтай Улсын тэргүүний 1-р сургууль
3-р байр Б.Мягмар ахлагчтай "Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ
Эрэгтэйчүүдийн төрөлд
1-р байр Б.Билгүүн ахлагчтай "Тал нутгийн хэрлэн”баг
2-р байр Баянмөнх ахлагтай ДБЭХС ТӨХК-ний баг
3-р байр Ууганбаяр ахлагтай "Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ
Тэмцээний шилдгүүдээр
Шилдэг холбогч
А.Очгэрэл ДБЭХС ТӨХК, Ц.Отгонцэцэг Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасаг
Шилдэг довтлогч
Батсуурь "Тал нутгийн хэрлэн” ХХК, Х.Мичидмаа Хас банк
Тэгш тоглогч
ОУХМ М.Мөнх-Оргил "Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ, Н.Номин 1-р сургууль
Байгууллагын нэгдсэн дүнгээр
1-р байр Г.Баярсайхан эзэнтэй ОУХМ Г.Энхмягмар дасгалжуулагчтай "Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ
2-р байр Б.Батсүх эзэнтэй М.Нарантуяа дасгалжуулагтай Улсын тэргүүний 1-р сургууль
3-р байр Г.Отгонбаатар эзэнтэй Ч.Нарангэрэл дасгалжуулагчтай ДБЭХС ТӨХК
Аймгийн Биеийн тамир, спортын газар, "Тал нутгийн хэрлэн” ХХК хамтарч "Өсвөрийн шигшээ баг төсөл”-ийг хэрэгжүүлж ажиллахаар тохиролцлоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23371
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих