Дорнод аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 2014 онд 4025 байсан бол 2015 онд 233 хүнээр өссөн бол, 2016 онд 121 хүнээр буурч 4137 болсон байна. Эдгээр хүмүүсийг төрлөөр нь авч үзвэл 12.4 хувь нь харааны бэрхшээлтэй, 19.3 хувь нь хөдөлгөөний, 2.9 хувь нь хавсарсан, 65.4 хувь нь бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна.
Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 55.9 хувь нь Хэрлэн сумын харьяат байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 42.7 хувь нь буюу 1765 нь эмэгтэйчүүд байгаа бол 42.7 хувь нь ердийн өвчнөөр, 0.8 хувь нь мэргэжлээс шалтгаалах өвчнөөс, 10.5 хувь нь ахуйн ослоос болж хөгжлийн бэрхшээлтэй болсон байна.
Эх сурвалж: Аймгийн Статистикийн хэлтэс
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих