"Эх орныхоо хөгжлийг бүтээгч, эрхэм татвар төлөгч танд баярлалаа” уриатайгаар 18 дахь жилдээ тэмдэглэж буй татвар төлөгчдийн өдрүүдийн шагнал гардуулах "Бидний бахархах-татвар төлөгчид” арга хэмжээг зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын зөвлөх М.Бас-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Болормаа, аймгийн Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа нар оролцож шагнал гардууллаа. 2016 оны Монгол улсын шилдэг 99 татвар төлөгчдийг Татварын ерөнхий газраас шалгаруулан зарласан. Манай аймгийн баялаг бүтээгч, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс дараах компаниуд МУ-ын 2016 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарсан юм.
- Бат-орших захиралтай Цацраг трейд ХХК /хязгаарлагдмал хариуцлагатай компани/
"Цацраг трейд” ХХК нь нар, салхины цахилгаан үүсвэр, ТВ-ийн нэвтрүүлэг хүлээн авах, цацах, агаарын кабелийн ТВ-ийн тоног төхөөрөмж суурилуулах, засварлах чиглэлээр 2002 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хэрлэн, Баянтүмэн сумын айл өрхөд олон сувгийн нэвтрүүлгийг DVBT2 технологи ашиглан 72 сувгийг дамжуулан хүргэж байна. Өнгөрсөн оны 1-р сарын 1-нээс эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу үйлчлүүлэгчиддээ төлбөрийн баримт олгож эхэлсэн.Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийн сурын холбоо, боксын холбоо, таеквондогийн холбооны үйл ажиллагааг санхүүгийн хувьд дэмжин ажиллаж ирсэн. Тус компани нь 2005 онд аймгийн "Шудрага татвар төлөгч”, 2011 онд аймгийн "Найдвартай татвар төлөгч” ААНэгж, 2015 онд "Спортыг дэмжигч байгууллага”-аар шалгарч байсан.
Сүнжидмаа захиралтай Дээшлэх нар ХХК /хязгаарлагдмал хариуцлагатай компани/
"Дээшлэх нар” ХХК нь 2009 онд "Хишиг” супермаркет нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж, одоогоор 24 ажилтантай, 10 мянга гаруй нэр төрлийн хүнс, гоо сайхан, бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүн худалдаж байна. Тус компани нь худалдан авагчдад өөрийн хэрэгцээний барааг сонголт хийж авах нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ худалдан авагч нартаа чанартай барааг боломжийн үнээр түргэн шуурхай хүргэхийг эрхэм зорилгоо болгон ирсэн.”Наран фүүдс” ХХК, "Макс эксим” ХХК, "Юу Эф Си” ХХК зэрэг байгууллагын Дорнод аймаг дахь гэрээт борлуулагчаар ажиллаж байна. Мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех, мал аж ахуй зэрэг туслах аж ахуйгаа түшиглэн "Хишиг” нэрийн бууз, баншийг өөрийн супермаркет болон бусад дэлгүүрүүдээр борлуулж байна.2016 оны 1-р сарын 1-нээс эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу үйлчлүүлэгчиддээ төлбөрийн баримт олгож эхэлсэн.Аймгийн ”Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”, Хөгжлийн бэршээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбооны "Шилдэг хандивлагч хамт олон”, МУЗН-ийн "Хүмүүнлэг-Ээлтэй хамт олон” батламжаар шагнадаж байсан.
Бүрэнтогтох захиралтай "Улз гол” ХХК /хязгаарлагдмал хариуцлагатай компани/
"Улз гол” ХХКомпани нь 1993 онд геологийн хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсанаар Дорнод аймгийн Баяндун сумын Цагаанчулуутын 286А, 1121А тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт ичвуулж эхэлсэн.Орд газрын ашиглалтын явцад болон ашиглаж дууссаны дараа байгаль орчны нөхөн үйлдвэрлэл эрхэлж байгаа юм. Одоогоор нийт 200 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 120 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгээд байна.Тус компани нь уул уурхайн зураг төсөл, төлөвлөлт, эрэл хайгуул, өрөмдлөг, олборлолт засвар үйлчилгээ, нөхөн сэргээлт, геологи, маркшейдер механик ашиглалтын инженерүүд уул уурхайн операторууд бүхий 120 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Аймгийн 2016 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэнээр:
- Ганзориг захиралтай "Дорнод хүнс групп” ХХК
- Ө.Саранхүү захиралтай "Дорнын оч”ХХК
- М.Мөнхбаатар захиралтай "Итгэл-ивээлт” ХХК /эмнэлэгийн үйлчилгээ/
- Чулуунханд захиралтай "Өгөөж нарлаг тал”
- Энхтөр захиралтай "Техникийн цогц шийдэл” ХХК
- Дархан- эрдэнэ захиралтай "Цэцэнтүлхүүр” ХХК
- Иргэн Б.Ариунтунгалаг /Хэрлэн сумын 4-р баг "Талын малчин” гэр ахуйн худалдаа/
- Иргэн Б.Баярмаа иргэн /Хэрлэн сумын 4-р баг "Сувд зах барааны дэлгүүр/
- Иргэн М.Нарангэрэл иргэн /Хэрлэн сумын 9-р баг "Экспо” худалдааны төв/
- Иргэн Ц.Сарангуа /Хэрлэн сумын 7-р баг, нотариатын үйлчилгээ/
- Иргэн Г.Энхцэцэг /Хэрлэн сумын 7-р баг , "Сиабо” зоогийн газар/ тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих