Дорнод аймгийн ХАА-н салбарт малтай өрх 6641, малчин өрх 4398 мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, үүнд 8471 малчид ажиллаж байгаа юм.
Малчдын амьжиргааг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг нь ахуй соёлын байдал. Дорнод аймгийн Статистикийн хэлтсийн судалгаагаар нийт малчин өрхийн 82.8 хувь нь цахилгааны эх үүсвэртэй, 74.5 хувь нь телевизортой, 43.7 хувь нь автомашинтай, 31.6 хувь нь мотоцикльтой, 8.8 хувь нь трактортай гэжээ.
Малчин өрхийн ахуй соёлын үзүүлэлтүүд 2012-2016 он
2016 онтой харьцуулахад автомашинтай өрхийн тоо 377-оор өсч, бусад үзүүлэлт буурсан байна. Малчдын ахуй соёлын үзүүлэлт өссөн нь малчин өрхийн тоо нэмэгдсэнтэй холбоотой ажээ.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих