Олон улсын Хүүхдийг хамгаалах өдөр буюу эх үрсийн баярын өдрөөр Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 109 дүгээр зарлигаар Алдарт эхийн одонгоор тус сумын 21 ээжүүд шагнагдсан байна. Алдарт эхийн одонгоор шагнагдсан шагналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Доржцэрэн, Засаг дарга Т.Баярмагнай нар гардуулав.
Алдарт эх 1-р одонгоор Ч.Дуламжав, Алдарт эх 2-р одонгоор Ц.Одмаа, Б.Бат-Оюун, Д.Алтанчимэг, Н.Золзаяа, О.Гэрэлтуяа, Т.Алтанцэцэг, Б.Цэцэгмаа, Г.Байгалмаа, Г.Болормаа, Б.Энхцэцэг, Д.Бямба-Аюуш, Г.Ариунтуяа, Б.Тунгалаг, Б.Байгальсайхан, Г.Уугантуяа, Д.Ганзул, Д.Алтанчимэг, Ж.Одгэрэл, Ю.Байгалмаа, Э. Солонго нар шагнагдсан байна.
Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан нарлаг зуны энэ өдөр тохиож байгаа Эх үрсийн баярын мэндийг хүргэхийн хамт нарт дэлхийг уяраан нялхруулах бүүвэйн дуу мөнхөд эгшиглэж, хөөрхөн үрсийн баясгалант инээд хэзээ ч тасрахгүй үргэлжилж байгаасай гэсэн сайхан ерөөлийг дэвшүүлье!

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24033
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих