УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын 2017 оны ээлжит чуулган энэ сарын 9 буюу өнөөдөр түр завсарлаж магадгүй юм. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан түр завсарлаж, гишүүд ороннутагт тойрогтоо ажиллах аж. Хаврын чуулган түр завсарлаад долдугаар сарын 1-нд хуралдаж 10-нд шинэ Ерөнхийлөгч тангараг өргөснөөр хаалтаа хийх юм байна.
Өнөөдрийн чуулганаар доорх асуудлуудыг хэлэлцэнэ.
- Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.02-ны өдөр ирүүлсэн, соёрхон батлах/;
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.02-ны өдөр ирүүлсэн, соёрхон батлах/;
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.02-ны өдөр ирүүлсэн, соёрхон батлах/;
- Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24171
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих