Хөгшин залуу хоёр аянчин сахиусан тэнгэр замдаа нэгэн баян айлын гэрт хоноглохоор болжээ. Тэр гэр бүл харамч, хүйтэн айл байсан тул сахиусан тэнгэрүүдийг зочны өрөөндөө оруулсангүй, харин хүйтэн зоориндоо хонуулж гэнэ.
Сахиусан тэнгэрүүд хүйтэн шалан дээр ороо засах зуур хөгшин сахиусан тэнгэр хананд байсан нүхийг бөглөж, засав гэнэ. Залуу сахиусан тэнгэр түүнээс ямар учиртай болохыг асуутал, "Юмс ургэлж харагдаж байгаа шигээ байдаггүй юм" гэлээ.
Удаах шөнө нь өнөө хоёр нэгэн ядуу айлд хоноглоход, малчин гэр бүл маш зочломтгой хүмүүс байлаа. Байгаа жаахан хоолоо хувааж идээд, тэд ая тухаа бодолгүй бурхдыг өөрсдийн орон дээр унтуулж гэнэ. Өглөө нар мандахын үед бурхад айлын гэрийн эзэд нулимс унаган байхыг харав. Тэдний амь залгуулдаг цорын ганц үнээ нь талбайд үхсэн байжээ.
Залуу сахиусан тэнгэр хөгшин бурхнаас их л бухимдангуй, "Ийм гай барцад тохиолдохыг та яагаад зөвшөөрөв? Эхний айл дутуу юмгүй байтал та орон гэрнйг нь засаж, янзалж, тусалж байх юм. Харин хоёр дахь айл юу ч үгүй боловч байгаа бухнээ бидэнтэй хуваалцаж байхад үнээг нь үхэхийг зөвшөөрч байдаг" гэж асуув.
"Юмс үргэлж харагдаж байгаа шигээ байдаггүй юм" хэмээн хөгшин сахиусан тэнгэр хариулав. Тэгээд ""Бид эхний айлын шилтгээнд хоноход, зоорины хананд гарсан нүхэнд алт байхыг би харсан юм. Эзэн нь дэндүү шуналтай, өөрт заяасан аз жаргалаа бусадтай хуваалцах хүсэлгүй байсан тул би алтыг харагдуулахгүй байхаар далдалж дөнгөсөн юм. Харин өнгөрсөн шөнө бид малчны гэрт хоноход, үхлийн сахиусан тэнгэр энэ айлын эзэгтэйг авч явахаар ирсэн байлаа. Харин би түүний оронд үнээг нь явуулсан. Юмс хэзээ ч харагдаж байгаа шигээ байдаггүй юм" гэлээ.
Заримдаа бидний юм бүхэн санаж, бодсоноор болдоггүй гэдгийг энэ үлгэрт өгүүлжээ. Өөрийн тань бусдад хийсэн сайн ба муу үйлийн үр нь нүдэнд ил харагдахгүй ч гэсэн цаагуураа таны ажил үйлс бүтэмжтэй болох эсэхэд үргэлж
нөлөөлж байдаг. Харин уүнийг ойлгоход танд жаахан хугацаа хэрэг болж болох юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих