Цагдаагийн газрын хэмжээнд сүүлийн 14 хоногийн хугацаанд иргэд байгууллагаас жижүүрийн албанд нийт 280 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.
Үүнд: -гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 59,
-зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 198,
-бусад төрлийн дуудлага 19 /дуудлага буцаагдсан, очиход байхгүй, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
*Гэмт хэргийн шинжтэй гомдол өргөдлөөр 24 иржээ.
Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн 16 буюу 27,1% нь Ням гаригт ирсэн бол, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн 32 буюу 16,1 % нь Лхагва, Ням гаригт тус тус бүртгэгджээ.
Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн 8 буюу 13,5 % нь 6, дугаар багт, 7 буюу 11,8% нь 10, багт тус тус бүртгэгдсэн бол
захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн 17 буюу 8,5% нь 10 дугаар багт, 16 буюу 8,0% нь 4 дүгээр багт тус тус бүртгэгджээ.
Согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан иргэдийн 105 буюу 68,1% нь гэр, орон сууцанд зөрчил гаргасан бол 7 хоногийн Баасан гаригт 18,8% нь саатуулагдсан байна.
Саатуулагдсан иргэдийн 146 буюу 94,8% нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа бол 84 буюу 54,5% нь 25-39 насны иргэд байна.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих