Монгол гэрийг хун төрөлхтний өвд бүртгүүлэх ажлын хэсгийн ахяагч, Ардын гар урлал, уламжлалт арга ухаан технологийн шинжээч Л.Ганбаатартай ярилцлаа,
-Монгол гэрийг дэлхийн өвд бүртгүүлэхэд ямар шаардлага тавигдаж байсан бэ?
-Еидний
амьдарч ирсэн эсгий гэр маань монголчуудын язгуур сууц юм шүү дээ.
Одоо харин дэлхййн өв боллоо. Үүгээр бид бахархах хэрэгтэй. Монголчууд
бидний уламжлалт ур хийц багтсан эсгий цагаан өргөөнд эрдэмтэн мэргэд
маань монгол бичгээ урлан бичиж суусан байна шүү дээ. Тэгэхээр дэлхийн
соёлт хүмүүс бахархах нь аргагүй биз дээ. Аливаа юмыг ЮНЕСКО-д
бүртгүүлэхэд тусгай эксперт ажилладаг юм билээ. Түүнд монгол хүн
оролцуулахгүй. Тэр бүү хэл Ази тивээс ч хүн оролнуулдаггүй. Монгол
гэрийг огт мэдэхгүй хүмүүс судалж, энэ гэр гэдэг чинь үнэхээр
монголчуудын нүүдлийн гайхамшигт соёлын өв юм байна гэдгийг баталсны
үндсэн дээр Хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэж байгаа юм. Энэ
сарын 2-7-нд Азербайжаны Баку хотод Соёлын биет бус өвийг хамгаалах
ЮНЕСКО-ийн ээлжит наймдугаар хуралдаанаар "Монгол гэрийн уламжлалт
урлал зан үйл"-ийг соелын өвөөр хүлээн зөвшөөрсөн. Жагсаалтад 31 орон
өөрийн соёлын биет бус өвөө дэвшүүлсэн байна билээ. Тус хуралд Монголын
үндэсний комиссьш ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан оролцож,
"Монголчуудын байгаль орчин, ахуй амьдралын өвөрмөц онцлогтоо зориулж
бүтээсэн төдийгүй олон зууны туршид байгалийн шалгарлыг даван туулж
ирсэн "Монгол гэр" хүн төрөлхтөний өв болж байгаад монголчууд бид
баяртай байна" гэж хэлсэн.
-Монгол гэртэй төстэй гэр хэрэглэдэг үндэстнүүд бий. Тэд яаж хандах бол?
-Тийм шүү. Казах, Киргиз үндэстнүүд өөрийн гэсэн өвөрмөц гэртэй. Бид монгол гэрээ ЮНЕСКО-ийн өвд бүртгүүлэхдээ тоонотой, ханатай, эсгийтэй бол монгол гэр гэдэг зарчмыг баримталж энэ гэрийн эх үүсвэрээс Казах, Киргизд гэр бий болсон гадгийг тодорхойлсон. Өнөөдөр энэ гэр монголчуудын нүүдлийн соёлыг авч явж байна. Монгол гэр 5000 жилийн өмнөөс үүссэнийг эрдэмтэд батлаад байгаа.
-Сүүлийн үед монголчууд маань хот хөдөөгүй орои сууц сонирхох боллоо. Цаашдаа монгол гэрээ яаж авч явбал зохих вэ?
-Манай
улсад хотжих явц хурдацтан хөгжиж байна. Үүнээс үүдээд шинэ үеийн
залуучууд халуун хуйтэн устай тохилог сууцанд амьдрах гэдэг нь зөв.
Тэгэхдээ гарээ барьж, унь, тооно, бүслуүрийг нь хийж чаддаг байх
хэрэгтэй. Монгол гэр хун, байгальд эалтэй сууц гэдгээ баталсан шүү дээ.
Манай төр засгаас рщэспийхээ гэрийг авч хэрэглэхэд яаж хандахаас
нштгаалана гэж бодож байна. Саяхан Өвөрхангай аймгийн Уянга сумьш
ИТХ-аас өврийн сумын нутагт үйл ажиллагаа явуулах жуулчны баазуудад
зөвхөн монгол гар барихыг зөвшөөрөх захирамж гаргасан байна билээ. Тэр
бүү хэл өөрийн суманд үйлдвэрлэдэг гэрнйн мод авах тухай заасан байгаа.
Үршйг төрийн байгууллагууд дэмжиж, бусад аймагт хэрэгжүүлж болох л юм.
Энэ мэт дэвшилттэй санааг цааш нь хөгжүүлэх л чухал байна. Бид мэдэж
байгаа шүү дээ. Монгол гэрийн нэг онцлог нь буурин дээрэ ямар ч ухсан
нүх, бетон суурь үлдаэдэггүй, хаана ч нүүж зөөж болдог сайхан талтай.
Монгол гэрийн үйлдвэрлэл хэрэгцээ буурч байдаг болов уу?
-Буурдаггүй
юм билээ. Манай улсад аялал жуудчлалын салбар хөгжиж түүнийг дагаад
монгол гэрийн хэрэгцээ их өссөн нь яригддаг. Түүгээр ч зогсохгүй гэрийг
уран чамин сийлбэрлэж уралдаг болсон. Гэрийн эд хэрэгдэлийн бизнес
эрхэлдэг хүмүүс, жижиг дунд үйлдвэрүүд хот хөдөөд олноор бий болсон нь
олзуурхууштай. Зуны улиралд гэр барьж амрах сонирхол хүмүуст бий болсон
байна. Энэ бол том дэвшил. Монголчууд монгол гэрээ яаж орхих вэ дээ.
Манай улсын говь, тал нутгийн малчид намар шинэ гэр барьж найр хурим
хийх нь элбэг байдаг, Шинэ гэр барих ёслол нь нүудэлчний том соёлын өв
шүүдээ. Монгол гэрт ерөөлөөс эхлээд урлагийн их өв соёл багтаж байдаг.
-Гэрийн хэрэглэлийг Хятадын эд зүйлсээр орлуулсан нь их харагддаг. Уламжлалт зүйлээ хийхийг хйоч үедээ сургаж чадахгүй байна уу даа?
-Тийм хандлага ажиглагддаг. Гэрийн буслүүр, тэнчээ зэргийг хятадаас оруулж ирсэн мяндсан эдээр орлуулсан байх жишээтэй. Бэлэн орлуулж болох зүйл элбэг ороод ирэхээр уламжлал хялгасан бүслүүр дээсээ хийхгүй байна. Нэг ёсондоо залхуурч байгаа юм уу даа. тэгээд ч дээс томох, бүслүүр хийхийг заах хүн ховор болж. Хөдөөд ажилсаг, тэмээнийхээ ноосоор утас, дээс хийдэг хүмүүс байдаг л юм билээ. Зах дээр янз бүрээр нь хийсэн байгаа харагддаг. Ор тас орхигдоогүй л юм билээ. Монгол гэрийн модноос бусад нь малын гаралтай эд зүйл хийгдсэн байдаг. Жишээ нь хананы үдээсийг тэмээний үдээрээр хийсэн байх. Унины сагалдрага гэхэд адууны хялгас, ширдэг, эсгий туурга, бүрээс нь бүгд хонины ноосоор хийгдсэн байдаг биздээ.
-"Хотод гэр барих хүн олж өгөөч" гэж ярих хүнтэй таарч байсан. Энэ байдал цаашдаа хэрхэх бол?
-Ийм
явдал бий. Монгол гэрийг баргийн хүн барьчихдаггүй. Гэрийн шинэ модыг
тааруулах гэж их юм болно. Гэр тохируулснаараа дараа дараадаа баригдаад
байдаг. Өнөөдрийн орон сууцанд өссөн хүухэд яаж гэр барьж чадах вэ
дээ. Ямар ч монгол хүн гэрээ барьж сурах хэрэгтэй." Би хотод өссөн"
гээд байвал ямар байх вэ. Ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн
хичээлээр гар барихыг бодитоор заах хэрэгтэй байна. Удахгүй хөлсөөр гэр
барьдаг бий болж мэднэ.
-Монгол гэрийн хэв маягийг өөрчилж байгаа тухай яригддаг. Зарим нь эвхээд машинд хийчих гэр зохион бүгээсэн тухай ярьдаг?
-Бидэнд
өвөг дээдсээс уламжилж ирсэн монгол гзрийг энэ байгаагаас нь өөрчлөх
ямар ч боломж байхгуй. Хэрвээ байсан бол өдийд янз бүрийн гэр барьчихсан
байх байсан биз. Шалгарсаар яваад байгаа нь энэ. Зохион бүтээгчид янз
бүрээр урлаж болно. Тэр нь амьдрал дээр хэрэгжих нь хэцүү. Отрын гэр
гзж нэг үе хийгдэж байсан. Тэр ашигтай байсан бол өнөөдөр өргөн
хэрэглэгдэх байсан. Гэрийн цагаан бүрээсэнд Японы нэг материалыг
ашиглаад хийсэн нь зохицохгүй салхинд явчих гээд болоогүй. Мөн сүүлийн
үед нимгэн гялгар цаас гэрт нөмөргөх болсон. Тэр нь гэрт агаар салхи
оруулахгүй ялзрал үүсгэх болохоор нь больсон. Энэ мэт зохицохгүй олон
зүйл бий. Хэдэн жилийн өмнө дэлхийн олон улс орны сууц байрыг хүн
амьдрахад таатай нөхцлөөр нь шалгаруулахад манай гэр нэгдүгээр байрт
орсон байсан. Яах аргагүй л нүүдэлчний өв соёл доо. Нар мандахаас
эхлээд жаргах хүртлээ гэрэлтүүлж байдаг, хана униараа шат хийгээд
тэмээндзэ аччихдаг гайхамшигтай өргөө. Дээхэн үед япончууд монгол
гэрийг өвөрмөцөөр өөрчлөх тухай яригдсан. Тэр бүтээгүй байх. Хүний өв
соёлыг өөрчлөнө гэж яаж байж болгох вэ дээг Одоо дэлхийн өвд
бүртгэгдсэн болохоор бүүр ч болохгүй биз дээ. Хамгийн чухал нь хойч
үедээ урлан бүтээхээс нь эхлээд өвлүүлж үлдээх хэрэгтэй байна.
Н.ЛХАГВАСҮРЭН /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих