Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн "Тоонотын баяр-2017”
наадам 07 сарын 21-ны өдөр тус багийн Түргэн цагаан нуурын хөвөөнд өргөн
дэлгэр болж өнгөрлөө.
Уг наадмыг Буриад зоны төрсөн гэрийн бууц, тоонто тайх ёсны уламжлал
дээр үндэслэж, 2005 онд тус багийн Баавай нар анх санаачилсан бөгөөд
"Тоонотын баяр” болгон 2 жил тутам зохион байгуулдаг уламжлал тогтжээ.
"Тоонотын баяр-2017” долоо дахь удаагийн наадмын нээлтийн үйл ажиллгаанд
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч
Н.Хүрэлбаатар, сум, багийн удирдлагууд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Наадмын үйл ажиллагаа Туг залан, Тоонто тайх ёслолоор эхэллээ.
Мөн үеэр тус багийн иргэн Н.Энхтайван Хөдөлмөрийн хүндэт медаль, Хүнс,
хөдөө аж ахуйн "Тэргүүний ажилтан” цол тэмдгээр өндөр настан
Д.Долгорсүрэн, Р.Дуламсүрэн, С.Санжаажамц, аймгийн Засаг даргын болон
бусад шагналаар нэр бүхий хүмүүсийг шагнасныг гардуулан өглөө.
Тоонотын баярын сурын харваа Баяндун сумын харьяат Буриад сурын спортын
мастер, үндэсний сурын спортын дэд мастер Д.Дугарсүрэнгийн нэрэмжит
бөгөөд үндэсний бөхийн барилдааныг энэ жилээс Улз хошууны ууган тэргүүн
бөх Гарамын Жигжидийн нэрэмжит болгосон нь энэ удаагийн наадмын нэгэн
онцлог байв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих