Швейцарын хөгжлийн агентлаг, дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй "Нийгмийн эгэх хариуцлага” төслийн хүрээнд Хэрлэн сумын 1, 2, 8 дугаар багийн зорилтот бүлгийн иргэдэд 7 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд ЭМГ, БОЭТ, ӨЭМТ-үүдийн эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ.
Үүнд: мэдрэл 184, шүд 199, эмэгтэйчүүд 131, эхо 236, зүрхний цахилгаан бичлэг 158, дотор 146, хүүхэд 117, элэгний С вирүс шинжилгээ 60, чих хамар, хоолой 115, зүрх судасны эмчийн үзлэгт 168 иргэнийг хамруулж, давхардсан тоогоор 1454 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.
Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болох эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа, халдварт болон халдварт бус өвчлөлийн талаарх сургалтыг нийт үзлэгт хамрагдаж буй иргэддээ хийж зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.
Эмнэлэгт очиж очер дугаар авах шаардлагагүйгээр, баг дээр нь ирж иргэддээ ойртон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээ үзүүлсэнд иргэд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24724
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих