Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, зорилтын хүрээнд иргэдийн биеийн тамирч, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, оюун санаа бие бялдрын хөгжлийг хангах зорилгоор "ДОРНОД МАРАФОН-2017” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг 2017 оны 05 дугаар сард "НАЙРАМДАЛ” паркад амжилттай зохион байгуулсан билээ. Аймгийн Засаг даргын захирамжаар 5, 10 дугаар сард Бүх нийтийн гүйлт, Автомашингүй өдрийг зохион байгуулах шийдвэрийн дагуу "ДОРНОД МАРАФОН-2017” бүх нийтийн намрын гүйлтийн тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 14-нд 10 цагт Найрамдал паркад зохион байгуулагдах гэж байна. Гүйлтийн спортыг хөгжүүлэх, спортоор хичээллэгч байгууллага хамт олон, гэр бүл, иргэдийг биеийн тамир спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах эрүүл амьдралын төлөө хамтран ажиллах арга барилд суралцах зорилготой уг арга хэмжээнд
15-18 нас эрэгтэй эмэгтэй /5000м/
19-29 насны эрэгтэй эмэгтэй /7000м/
30-39 насны эрэгтэй, эмэгтэй /5000м/
40-49 насны эмэгтэй, эрэгтэй /5000м/
50-иас дээш нас эрэгтэй, эмэгтэй /2000м/ зайд тус тус гvйнэ.
Насны ангилал тус бvрд эхний 3 байранд шалгарсан гvйгчдыг ергемжлел менген шагналаар шагнаж урамшуулна.
Бүх нийтийн гүйлтэд оролцох иргэд, хүүхэд, залуучууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хүснэгтийн дагуу мэдүүлгээ 2017 оны 10 дугаар сарын 10-ны дотор аймгийн Биеийн тамир спортын газар өгнө.
Дүгнэх журам: Тэмцээнийг томилогдсон шүүгч нар явуулах бөгөөд насны ангилал тус бүрт эхний 10 байрыг эзлүүлж 1-3 дугаар байрт өргөмжлөл мөнгөн шагнал, медалиар шагнаж урамшуулна. Хамт олноо идэвхтэй хамруулан оролцуулсан байгууллага, иргэн аж ахуй нэгжийг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Дорнодчууд та бүхэн байгууллага хамт олноороо идэвхтэй оролцохыг уриалж байна.
.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих