ДОЦ” ХХК-ийн "Дорнын Ундарга” цэвэр усны үйлдвэр өндөөр нээлтээ хийлээ.
Цагт 2 тонн ус цэвэршүүлэх хүчин чадал бүхий уг үйлдвэр нь ундны 90 метр гүний усны эх үүсвэрээс 4 давхар шүүлтрээр шүүж, ариутгасан цэвэр усыг худалдаанд гаргаж байна.
Манай аймагт үйл ажиллагаа явуулж буй тав дахь цэвэр усны үйлдвэр бөгөөд нээлтийн ажиллагаандаа аймгийн удирдлагууд, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэнийг урьж, үйлдвэрийн үйл ажиллагаагаа танилцуулав.
Үйлдвэр 1200м3 талбай бүхий эрүүл ахуйн чанар стандартын шаардлага хангасан зориулалтын байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Ундны гүний усыг 90 метрийн гүнээс татаж, өөхөн, нүүрсэн, хүчилтөрөгчийн болон мембаран шүүлтрүүрээр шүүж, эрдэст байдлыг хадгалан цэвэршүүлэн, 3 дамжлагаар ариутгасан саванд савлаж, та бидний хэрэгцээнд нийлүүлж байна.
Тус компаний захирал Б.Базаргүр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Ундны гүний усны эх үүсвэртэй, усны амт чанар сайн, зөөлөн тааламжтай амттай, стандартын шаардлага хангасан зориулалтын байр талбайтай, усны сав баллоныг гурван дамжлагын машинаар угааж ариутгадаг, автомат савлагааны машинтай, ус цэвэршүүлэх процесс вакум орчинд явагддаг, орчны бохирдолгүй зэрэг үйлдвэрийн олон давуу талыг онцлов”. Мөн иж бүрэн автомат тоног төхөөрөмжтэй энэхүү цэвэр усны үйлдвэртээ 10 гаруй хүнийг шинээр ажлын байраар хангажээ.
Эрүүл ахуйн нян судлал, хими хор судлалын лабораториудын шинжилгээний дүнгээр баталгаажсан цэвэр усыг 19 литрийн савлагаатай худалдаанд гаргаж эхлээд байгаа бөгөөд цаашид жижиг савлагаатайгаар худалдаанд гаргахаар бэлтгэж байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих