Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.
Монгол Улсын хэмжээнд 70 шахам мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ба энэ нь нийт хүн амын 2.8 хувийг эзэлдэг. Харин манай аймагт 4200 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг байна.
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 12-р сарын 1, 2-ны өдрүүдэд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
- 12 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар зэрэг байгууллагууд төрийн үйлчилгээг нэг дор хүргэнэ.
- 12 дугаар сарын 02-ны өдөр 09:00 цагт БОЭТ-д ЭХО, дотор /зүрх судас/, гэмтэл, шүд, мэдрэл 5 төрлийн үзлэг оношлогоог хийж үйлчилнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих