Панамын баримтуудыг дэлгэж байсан, Мальтийн эрэн сурвалжлах сэтгүүлч Дафни Каруана Гализиа өнгөрсөн аравдугаар сард машинтайгаа дэлбэрч амиа алдсан.
Тэрээр нийслэл Валлетта хотоос холгүйхэн орших гэрээсээ машинтайгаа гараад удаагүй байхад нь машинд нь суурилуулсан бөмбөг дэлбэрсэн юм. Тэгвэл өнөөдөр Мальтийн цагдаа нар энэхүү аллагад сэжиглэн найман этгээдийг баривчилсан хэмээн Ерөнхий сайд Иосеф Мускат мэдэгджээ.
Сэжигтнүүд бүгд Мальтийн иргэд бөгөөд урьд нь ял эдэлж байсан этгээдүүд аж. Цагдаа нар эдгээр хүмүүсийг 48 цагийн хугацаатай байцааж, хэрвээ сэжигтэй зүйл олдохгүй бол суллах ёстой аж.
Ийнхүү Панамын баримтуудтай холбоотойгоор амиа алдсан сэтгүүлч эмэгтэйн хэрэгт анхны сэжигтнүүдийг олжээ. Харин одоогийн байдлаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй бөгөөд Ерөнхий сайд Мускат хэрэг гарсны дараа "Улс төрийн аллага" хэмээн мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: BBC gogo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих