Сайн
байцгаана уу. Хоёр жилийн өмнө би захидал бичиж байсан юм. Миний бичсэн
захидал олон хүнд таалагдаагүй, магадгүй олон ч эмэгтэйгийн,
эхнэрүүдийн дургүйг хүргэж дээ гэдгийг сэтгэгдэлүүдээс нь олж харсан.
Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Эрүүгийн цагдаад ажилладаг 2 хүүхэдтэй
мөрдөгч залуутай нөхцсөн адгийн амьтан байнаа /сэтгэгдэлүүд дээр намайг
тийн нэрлэж байсан/. Ямартаа ч гэсэн бүсгүй хүнд тохиолддог аз
жаргалтай, уйтгар гунигтай мөчүүд ээлжилсээр л хорвоогийн баяр
баясгаланг хуваалцсаар л явна даа. Өөрөөн эргүүлж байж өвөртөө оруулсан,
түүндээ хязгааргүй хайртай болсон, хайртайгаа, түүнгүйгээр амьдрах
хэцүү гэдгийг мэдсээр байж биеэ татаж авсан хэдий ч түүндээ шаналан
сэтгэлдээн уйлан байж холдсон золгүй эмэгтэй байна.
Эмэгтэй хүний зовлонг ойлгодог, хайралдаг хүнгүй болсон юм шиг сэтгэл хоосон оргиод ганцаараан байх хэцүү санагдаж өөрөө өөртөөн гомдож нулимсаан залгиж, цээжний махаан барж явсан өдрүүд алслан холдож дээ. Энэ сайтанд захидал бичсэнийхээн дараагаар түүндээ хичнээн их хайртай ч гэсэн больё, болохгүй, 2 жаахан хүүг нь бодоё, өөр шигээн эх хүнийг бодоё гэсэн сэтгэлээр өөрөө өөрийгөө зоригжуулан салая гэсэн үгээ хэлэхээр бэлтгэж билээ. Намрын хүйтэн бороо дусагнасан орой зуслан луугаа явж байх замдаан охиноо ээждээн үлдээгээд түүн рүүгээ ярьж билээ. Тэр маань бас л нэг гэмт хэрэгтэнтэй хөөцөлдөөд завгүй явж байгаагаа дурьдаад оройхон яръя тэгэх үү хонгороо …. гэхэд нь …….. би зуслан дээрээн байж байя заавал ирээрэй гэж билээ. Зуслан дээрээн ирж хоол бэлтгэн, байшингаа галлаад түүндээ юу гэж хэлэх вэ, би чадах болов уу хэмээн өөртэйгөөн ярьж суутал машины гэрэл гялалзах шиг болохоор нь цонхоор хартал тэр минь ирчихсэн хашааны хаалга оролдоод зогсож байсансан. Би ч өөдөөс нь гүйгээд очтол сэтгэл татам сайхан инээдээгээрээ инээж……. хүйтэн байна ш дээ, даарчихлаа, хүн орохын хооронд гээд л намайг сэв хийтэл гар дээрээ өргөн байшин луу аажуухан алхаж… би ч түүнийхэн хүзүүгээр нь тэвэрч хүзүүг нь зөөлөн зөөлөн үнсэж, дахиж энэ хүнтэй уулзахгүй юм чинь хэзээ ч энэ үнэрийг мартахгүй гэсэн шиг удаанаар үнэрлэж байж билээ.
Түүнийхээ тайлж тавьсан цамцыг авч өмсөөд/ би өөрөөн түүнийхээ цамцыг өмсөх их дуртай байсан юм/ хоолоон идэж дуустал нь их удаан харж суухдаа түүндээ хязгааргүй их хайртай болсоноо улам их мэдэрч байсныг мартахгүй ээ. Түүнтэйгээ сүүлчийн шөнийг хамтдаан өнгөрөөж, түүнийхээ сайхныг эд, эс бүхнээрээ мэдэрч, түүнийхээ тэврэлтэнд, хайранд нь мансууран хонолоо. Өглөө тэр минь ажилдаан явахаар босоход нь цай хоолыг нь бэлдэж өгөөд ……… Хайраа би охиноо аваад гадагшаа явлаа. Их удах байх, чинийхээ амьдарлыг үрмээргүй байна. Би ч гэсэн амьдарлаан бодмоор байна хэмээн зүрх гарган, сэтгэл дотроон уйлан байж хэлэхэд тэрээр …. нэлээд зогсосноо… их удах уу гэхэд нь магадгүй 5 жилээс дээш болох байх, намайг мартаарай хэмээн хэлэхдээн асгартал уйллаа. Тэр минь нөгөөх л хүчирхэг халуун алгаараа миний хоёр хацраас бариад ……. Би чамайгаа хэзээ ч мартахгүй ээ. Чи минь миний амьдралд байсанд би хэзээ ч харамсахгүй, чамайгаа гомдоож байсан бол уучлаарай гээд уруул дээрээс минь удаан гэгч нь үнсээд ……… би заавал гаргаж өгнөө гээд явж билээ. Би түүнийхээ араас харж зогсохдоо эхнэрт нь атаархаж, өөрийгөө үзэн ядаж зогссонсон. Хорвоо яагаад надад ийм сайхан хүний хайлан, эрийн сайхан эрийг дутуу өгч байгаан бэ хэмээн бодогдож байсансан.
Энэ өдрөөс хойш түүнтэй холбогдохгүй гэж өөртөөн хичээж утасыг нь авахгүй, өөрөөн ч ярьсангүй товчхондоо мартахаар шийдэж охиноо аваад дахиад Америк явахаар бэлтгэлээ. Энэ дэхи ажлаан эгч, ээж хоёртоон даатгаад, охиндоо виз аваад л явлаа. Би явтлаа түүнтэйгээн нэг ч уулзсангүй, нэг ч ярьсангүй, утасыг нь ч авсангүй. Мартана гэж л бодож байлаа. Тэнд очсон хойноо жирэмсэн болсоноо мэдэж айх, баярлах зэрэгцэж билээ. Америкт байдаг эгч маань уурлаж авахуул хэмээн загнаж бөөн юм боллоо. Ээж ч Монголоос яриад ….. яасан алдаж ханадагүй юм. Тэр цагдаа чинь хэн юм бэ. Хүний амьдарлаар тоглоод гээд л манай гэрт гурвалжин дөрвөлжин юм болов. Харин аав маань ….. 30 гарчихаад авхуулна гэж юу байсын гарга миний охин, хүнд хүн илүүдэхгүй, хүний үр ирж байхад гээд ярихлаар нь аавдаан баярлаж зөндөө уйллаа. Эгч нараасаа түүнтэйгээ дахиж уулзах, холбогдохгүй байх хатуу үүрэг ч авлаа.
Ингээд л тоотой хоногтой хугацаагаан дуусгаад хөөрхөн охинтой боллоо. Миний амь амьдрал, алтанхан цэцэгнүүд минь миний хоёр охин ээжийгээ баярлуулж, уйлуулж, дурлуулж дурсамж дагуулан ирсэн жаргалууд минь. Би жаахан охиноо харах тусам түүнийгээн их санадаг, хайралдаг. Би түүнийгээ аз жаргалтай сайхан яваасай, эрдэж бардаж байж эндэж осолдочихвий хэмээн бодож дурсаж байдаг даа.
Түр хугацаагаар Монголдоо ирээд ……. түүнтэйгээн уулзмаар, охиныг нь үзүүлмээр санагдсан ч гэсэн зориг хүрсэнгүй. Ажлынх нь гадаа хоёр ч удаа очлоо. Орж зүрхэлсэнгүй. Харин найз хүүхэн маань … яадгийн уулзаачээ, цаадах чинь ухаангүй баярлана гээд намайг шахаад л ккк. Хүлээж суусаар байгаад түүнийхээ царайг машины цонхоор харлаа….. тэр минь сайхан хэвээрээ сэтгэл татам инээдээ бэлэглээд л хажуудахтайгаа ноцолдоод л өнгөрч байна. Түүнийгээ машиндаа суугаад хөдөлтөл нь харлаа……… Би Монголын нэг сайхан залууд, сайхан эр хүнд л дурласан, түүндээ бүхнээ зориулсан …… түүнээс авах юмаа ч авсан. Миний сэтгэл маш тайван сайхан байна. Би муухай юм хийгээгүй, хүний амьдралд тохиолддог зүйл надад тохиолдсон. Хүнийх ч гэсэн сайхан хайрыг амталсан, тэр хайрынхаа үрийг соёолуулж сайхан цэцэг ургуулсан. Би тэр цэцгээн сэвтээхгүйн төлөө бүхнээн зориулах болно.
Хэзээ нэгэн цагт аав, охин хоёрыг уулзуулна. Тэр өдрийг хүртэл миний сайхан хайр минь баяртай………….. эр зориг гаргаж, эрдэж бардаж байж эндэж эрсдэчихвий дээ, муу юм чамаас минь холуур өнгөрөөсэй гэж ээж охин хоёр үргэлж залбирнаа. Чиний минь ажил хүнд хэцүү гэдгийг хамт байсан богинохон хугацаандаа их сайн ойлгосооон. …………………. Хотол түмнийхээ амар амгалангийн манаанд хоёргүй сэтгэлээрээн зүтгэж, гэмт хэрэгтэнтэй тэмцэж явдаг эгэлхэн Монгол залуу, цагдаагийн мөрдөн байцаагч …. бяцхан охиныхоо аав чамдаан зуурхан учирсан бүсгүй би …………………. хязгааргүй их хайртай. Чамтайгаан өнгөрүүлсэн мөч бүхэндээ, чинийхээн хайрыг мэдэрсэндээ би азтай бүсгүй, би хэзээ ч харамсахгүй ээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2611
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих