Хөдөлмөр, эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоол, Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын А/242 тоот тушаал
"Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын
хүрээнд Дорнод аймгийн 37 залуучуудад Хөгжлийн хөтөч ТББ хамтран
сургалтыг зохион байгуулж,оролцсон залуучууд өөрсдийн шинэ _санаа,
шилдэг _бизнесийн санаануудаас 10 төслийг дэвшүүлж, төслүүдийг
хэлэлцэж:
1-р байрт: "СОДОН БРЭНД"
2-р байрт: "НАМУЛУН" хүүхдийн модон тоглоом
3-р байрт: "ДУУДЛАГЫН УГААЛГЫН ГАЗАР" төслүүд тус тус шалгарлаа.
Уг арга хэмжээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд дарга М.Цасчихэр, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Т.Сүмбэр, Ажил олгогч эздийн холбооны дарга Р.Жаргалсайхан, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Э.Адьяа, Хөгжлийн шийдэл ТББ-н зөвлөх багш Л.Төгсбаяр, Хөдөлмөр эрхлэлт, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Мягмарсүрэн нар төслийг хэлэлцэж, шилдэг төслийг шалгаруулж, санхүүгийн дэмжлэг болох 10,000,000 сая төгрөгийн эрхийн бичгийг гардууллаа.
Мөн энэхүү Start up хөтөлбөрт хамрагдаж, өөрсдийн шинэлэг санаагаа дэвшүүлсэн ЗАЛУУЧУУДАА цаашид дэмжиж, хамтран ажиллах болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих