Улсын төсвийн 2017 оны тодотголоор батлагдсан санхүүжилтээр цагдаагийн байгууллагын албан хэрэгцээнд туулах чадвар сайтай "Уаз-220695-460” маркийн холбооны станцаар тоноглосон 13 автомашиныг худалдан авч, парк шинэчлэл хийлээ.
Энэ удаа хилийн бүсийн Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар, Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хуваарилан, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах ажилд дэмжлэг үзүүлсэн томоохон ажил болсон юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих