Дорнод аймаг 2017 оны 04 дүгээр сараас "Монгол улс:Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” буюу MERIT төсөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан төрийн албан хаагчдын ур чадварыг хөгжүүлэх, мэдлэг дамжуулах, институц бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох чиглэлээр хамтран ажиллаж байна. Мөн онд "Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулсан. Дээрх ажлуудын хүрээнд "Мэрит” төслийн санхүүжилтээр "Сумын эдийн засаг, нийгмийг тухайн онд хөгжүүлэх үндсэн чиглэл боловсруулах, хэрэгжилтийг хангах нь” сэдэвт төлөвлөлтийн сургалтыг өнөөдөр сумдын төрийн захиргааны албан хаагчдыг оролцуулан зохион байгуулж байна.
Сургалтад 14 сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүүгийн албаны дарга, дотоод хяналтын ажилтнууд оролцож, тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрэмбэлэх, тэдгээрийг шийдвэрлэх зорилго, зорилтыг тодорхойлж, төлөвлөлтийг ажил нэг бүрээр хэрхэн хэмжигдэхүйц байхаар тусгах, хүрэх үр дүн, хэрэгжүүлэх алхам, зардал, хариуцах эзнийг тодорхой, оновчтой болгох мөн хэрэгжилтийн үр дүнд хяналт үнэлгээ хийх зэрэгт зөвлөх үйлчилгээ авч байна.
MERIT төсөл нь Монгол Улсын 21 аймгаас зөвхөн манай аймагт хэрэгжиж байгаа бөгөөд зөвлөн туслах, дадлагажуулах, сургалт семинар зохион байгуулах, техникийн болон практик зөвлөмжөөр хангах, мэдээлэл солилцох, уурхайн нөлөөлөлд өртсөн нутгийн иргэдийг Канадын солилцооны хөтөлбөрт хамруулах зэргээр аймаг болон сумын захиргааны ажилтнууд, нутгийн иргэдийн мэдлэг, чадавхийг нэмэгдүүлэх зорилготой.
Төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи жилийн хугацаанд нийт 11 Канад зөвлөх Дорнод аймагт ажилласан бөгөөд 20 гаруй удаагийн сургалт семинар зохион байгуулж, давхардсан тоогоор аймаг, сумын 320 гаруй төлөөллийг сургаж дадлагажуулаад байна. Төсөл зургаан жилийн хугацаатай хэрэгжинэ.
www.dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих