Хуш , нарс, хар мод зэрэг шилмүүст мод механик гэмтлийн улмаас үүссэн гадаргуун дээрх шархаа эдгээхийн тулд давирхай ялгаруулдаг. Давирхай модны шархыг бүрхэн царцаж модыг хатах, мод руу хортон шавьж, мөөгөнцөр орохоос сэргийлдэг. Давирхай нь модны бодисын солилцооны дархлааны ба эмчилгээний бодис юм. Мөн давирхай модны шархыг түргэн эдгээхэд тусалдаг. Тэрээр модны өөрийгөө хамгаалах бодис нь юм гэж үзэж болох юм. Давирхайны шинжлэх ухааны нэр нь терпентин юм. Терпентин нь өнгөгүй зуурамтгай, өвөрмөц шилмүүсний үнэртэй бодис юм. Терпентин гэдэг бодис нь маш олон биологийн идэвхт нэгдлүүдээс тогтох бөгөөд тэдгээрийн дотор бактери устгадаг , ариутгах чанартай бодисууд агуулагддаг байна.
Давирхай мөн түүнээс гадна өвчин намдаах, судас бэхжүүлэх, үрэвслийн эсрэг, шарх эдгээх , ариутгах, эвгүй үнэр дарах зэрэг үйлдэл үзүүлдэг.
Давирхай нь ходоодны шарх эдгээх, түлэгдэлтийг эдгээх, хеликобактерийн үржлийг сааруулах, арьс залуужуулах үрчлээс арилгах нөлөө үзүүлдэг.
Шинжлэх ухааны академийн Хими, химийн технолгийн хүрээлэнгийн эрдэмтэд давирхайнаас биологийн идэвхт нэгдлүүдийг нь ялгаж гоо сайхан эмчилгээний давирхай агуулсан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Үүнд: терпентинийг шингэн тосонд уусгасан ба шахмал хэлбэртэй тосон түрхлэг үйлдвэрлэж байна. Хүйтэн чанарын өвчин болох үе мөчний өвчин, бөөр нурууны өвчин, хэвтэрийн өвчин зэргийг эдгээхийн тулд хонины сүүлний орцтой давирхайтай тос агуулсан тосон түрхлэг хийж байна.
Найрлаганд нь элдэв химийн бодис ороогүй. Хүний биед хоргүй, эко бүтээгдэхүүн юм...
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27188
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих