Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гэргий Брижитийн хамтаар АНУ-ын нийслэл Вашингтон хотноо төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй юм.
Цагаан ордны тэргүүн Дональд Трамп хүндэт зочдоо тун найрсагаар хүлээн авахаас гадна хүндэтгэлийн арга хэмжээ хүртэл зохион байгуулжээ. Хоёр орны тэргүүн нар хамтарсан хэвлэлийн хурал хийхээсээ өмнө гэргийн хамтаар зургаа татуулсан байна.
Энэ үеэр Трамп гэргий Меланиа Трампын гарыг атгахыг хэд хэдэн удаа оролдсон ч Тэргүүн хатагтай дургүйцсээр байсныг "CBS” сувгийн зураглаач камертаа буулгажээ.
Эцэст нь Трамп уг чимээгүй тулаанд ялалт байгуулж, эхнэрийнхээ гараас атгаж зургаа татуулсан байна.
Өмнө нь Трамп Израйльд айлчлах үеэрээ эхнэрийнхээ гараас атгах оролдлого хийж байсан ч бүтэлгүйтсэн удаатай.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих