Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогын талаарх ойлголтыг өгөх, хүүхэд хамгааллын бодлого, хөтөлбөрийг жишиг байдлаар туршин хэрэгжүүлэх зорилгоор МУ-ын 21 аймаг, 9 дүүргийн 30 Ерөнхий боловсролын сургуулийг сонгон ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын сурагчдын холбоотой хамтран Дорнод аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийг сонгон "Хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургууль”-ийг чадавхжуулах сургалтыг 2 өдрийн туршид зохион байгууллаа.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа, санхүү, удирдлагын газрын дарга Ш.Чинбат, аймгийн ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан, БСУГ-ын дарга А.Нансалмаа, мэргэжилтэн А.Байгалмаа, МХГ-ын улсын байцаагч Д.Уртнасан, Ерөнхий боловсролын 5-р сургуулийн захирал Ж.Болормаа, Монголын сурагчдын холбооны тэргүүн н.Сэлэнгэ нар оролцлоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27314
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих