Дорнод аймгаас жилд 1 сая тонн газрын тос олборлож, Улсын төсөвт 200 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Газрын Тосны Салбарын Уулзалтын үеэр Ашигт Малтмал Газрын тосны газрын дарга, Петрочайна дачин тамсаг Монгол ХХК ерөнхийлөгч ирээгүй Дорнодын иргэд болон төрийн байгуулагуудыг үл хүндэтгэсэн хэрэг гэж үзэхэд хүргэж байгаагаа Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн илэрхийлээд байна. Мөн Монгол улсын засгийн газрын зүгээс энэ жил газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэдгээ зарлаж ажил эхлээд байгаатай холбоотой гэсэн хардлага байгаа юм. Юутай ч Дорнодын газрын тосыг Монголд ашигтай болгох хүнд тулааны өмнөх нөхцөл байдал байхыг үгүйсгэж болохгүй.
Энэ талаар
Газрын тостой холбоотой асуудал хэтийн төлөвийн талаар өнөөдөр өргөн бүрэлдэхүүнтэй ЗӨВЛӨГӨӨН болох байлаа.
Гэвч болсонгүй. Дорнод аймгийн ард иргэдийн шүдний өвчин болсон энэ газартай -Хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Яаж ажилчдын квотоо өсгөх вэ?
-Нийгмийн хариуцлагын хүрээн аймагт жил бүр хэдий хэмжээний татаас авч байх вэ?
-Хаа байсан хотын дүүрэг рүү явчихдаг татвар болон НД-н шимтгэлийг яаж аймагтаа татах вэ?
-Тосоо өгчихөөд тоосоор нь амьсгалж байгаа Халх-гол Матад сумын иргэд малчдыг яаж амар тайван байлгах вэ?
-Яаж хятад ажилчин МОНГОЛ ажилтан хоёр ижил цалин авдаг болох вэ?
-Яавал Аймгийг минь аймаг шиг байлгах вэ?……….???????……..
Маш олон асуудлууд байлаа. Засаг дарга болон ИТХурал агентлаг хэлтсүүд илтгэл тайлангаа нэгтгэж нэгэн учигт нэгдэж олон хоног бэлдлээ. Энэ бүхэн талаар өнгөрлөө.
-Тосыг нь хүртэгч Петро дачингийн удирдлага ерөнхийлөгч нь ИРСЭНГҮЙ.
-Торгыг нь эдлэгч хэргийг нь эрхлэгч Газрын тосны газрын дарга гуай ИРСЭНГҮЙ.
-Улс нь тоохгүй энэ чиглэлийн асуудлыг эрхлэх ерөнхий байгууллага нь тоохгүй байхад Өвөрлөгч нар тоох уу?
-Энэ бүхнийг хэлж зөвлөгөөнийг хаяж гарсан Аймгийн удирдлагад БАЯРЛАЛАА.
-ДОРНОД гэж ийм аймаг байдаг
-ДОРНОДЫНХОН гэж ийм хүмүүс байдаг гэдгийг хаа хаанаа мэдэх хэрэгтэй.
-Одоо өөр аргаар ?????????? гэж
Бадарч Тэгшжаргал цахим хуудсандаа нийтэлжээ.
Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсанаар Манай улсын хувьд газрын тосны ордуудаа ашиглах, орлого олох гол гэрээ. Дэлхийн жишгээр хөрөнгө оруулагч 100 хувь хөрөнгөө гаргаж, эрсдлээ хариуцдаг учраас бусад хөрөнгө оруулалтын гэрээнээс илүү давуу талыг Монгол Улсад олгодогох учиртай. Гэвч монголчууд энэ давуу талаа ашиглаж чадаж байгаа гэвэл юу л бол. Харин ч Монгол Улсад биш, харийнханд давуу эрх олгосоор байгаа "Бүтээгдэхүүн хуваах гэрээг” эргэн харах цаг иржээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих