Тайландын армийн ерөнхий командлагч, генерал Прают Чан-Оча төрийн
эрхийг армид шилжүүлэн Үндсэн хуулийн хэрэгжилт зогссоныг зарласан юм.
Генерал Прают Чан-Оча Тайландын ард түмэнд хандан телевизээр үг хэлэхдээ улс оронд дэг журмыг сэргээн, улс төрийн шинэчлэл хийхээ амласан байна.
Улс орон даяар 22.00 цагаас 05.00 хүртэл хөл хорих цаг тогтоож, улс төрийн цуглааныг хоригложээ.
Үүнээс гадна тус улсын арми телевизийн нэвтрүүлгийн цацалтыг зогсоохыг тушаажээ.
"Бүх радио, телевиз, кабелийн болон хиймэл дагуулын станциуд хэвийн нэвтрүүлгүүдээ цаашид зогсоож, харин цэрэг, армийн шинж чанартай нэвтрүүлэг цацах ёстой" хэмээн мэдэгдэлд дурджээ.
Улс оронд таваас илүү хүний улс төрийн уулзалт, цуглаан зохион байгуулахыг хориглосон. Тус хоригийг зөрчсөн хүнд нэг жилийн хорих ял оноох эсвэл ойролцоогоор 300 ам.доллараар торгох юм байна.
Улс орон даяар 22.00 цагаас 05.00 хүртэл хөл хорих цаг тогтоож, улс төрийн цуглааныг хоригложээ.
Мягмар гарагт Тайландын арми тус улсад хэдэн сарын турш үргэлжилж буй улс төрийн хямралыг зогсоох, хууль дэг журмыг сахиулахын тулд дайны онц байдал зарласан. Гэхдээ тухайн үед дайны онц байдал зарласан нь төрийн эргэлт биш гэдгийг Тайландын арми мэдэгдэж байсан юм.
Тайландын арми хамгийн сүүлд 2006 онд Таксин Чинаватын Засгийн газрыг төрийн эргэлтээр огцоруулж байв.
Тайландад эсэргүүцлийн жагсаал 2013 оны сүүлээр эхэлсэн. Жагсагчид одоогийн Засгийн газрыг бүрэн огцрохыг шаардаж байгаа. Эсэргүүцлийн жагсаалын улмаас 28 хүн амиа алдаж, 800 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Тайландад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан манай иргэд тус улсад зорчихдоо онц байдал зарласан бүсүүдээр аялахаас зайлсхийх, туйлын сонор сэрэмжтэй байх, хууль сахиулах байгууллагуудын зөвлөмжийг чанд мөрдөхийг зөвлөж байна.
http://news.gogo.mn/r/140320

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих