Сайхан инээмсэглэл хүнд гэрэл гэгээ ид шидийг бий болгодог. Сайхан
инээд нь зөвхөн сэтгэл санааг сэргээгээд зогсохгүй аз жаргалын даавар
болох эндорфиныг ялгаруулдаг. Инээхэд өрц, хэвлийн өвөрмөцөөр ажиллаж,
зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин нойр хоолонд
сайн, сэтгэл санаа өндөр, дотор уужим болдог.
Энэ нь уур цухалдал,
гуниг, гутралаас ангижруулдаг байна. Инээд өвчин намдаадаг. Хүнийг инээх
үед ялгардаг аз жаргалын даавар болох эндорфин нь бидний махбодын
жинхэнэ өвчин намжаах эм юм. Түүнээс гадна хүн инээж байх үедээ
өвчнөөсөө хөндийрч, хэдэн минут ч болов мартдаг байна.
Инээд нь
арьсыг сэргээдэг. Xэрвээ та байнга инээдэг бол үнэтэй гоо сайхны
эмчилгээг мартажболно. Учир нь инээд нүүрний булчинг сэргээж , цусны
эргэлтийг сайжруулдаг. Үүний ачаар хүний нүүрний арьс туяарч, өнгөлөг
болж харагддаг байна.
Инээд дархлааг сайжруулна.
Инээд нь халдварт өвчинтэй тэмцэхэд тустай. Хүн чин сэтгэлээсээ инээсний
дараа амьсгалын замаар антител их хэмжээгээр ялгарч гардаг байна. Энэ
нь нян, вирүсээс хамгаалахад тустай. Инээд нь мөн түүнчлэн хорт хавдар
зэрэг янз бүрийн өвчинтэй тэмцэгч лейкоцитийн ялгаралтыг нэмэгдүүлдэг.
Инээд зүрхийг эрүүлжүүлдэг. Инээдний ачаар цусны судасууд тэлж, цусны эргэлт сайжирдаг. 10 минут
инээхэд л цусны даралт илт буурч, холестерин үүсэх эрсдэл багасдаг
байна. Инээд нь зүрх дайрлагад өртөх магадлалыг бууруулдаг гэнэ.
Инээд уушгийг хөгжүүлдэг. Инээд бол багтраа, бронхитоор өвчилсөн хүмүүсийн хамгийн шилдэг дасгал
юм. Инээж байх үед уушигны үйл ажиллагаа идэвхиждэг. Ингэснээр цусанд
хүчилтөрөгч орох нь ихэсч, чийгийн зогсонги байдлыг цэвэрлэдэг байна.
Зарим эмч нар инээдний үйлчилгээг цээжний эсийн физиотерапитай
харьцуулан үздэг.
Инээд биеийн галбирыг хадгалдаг. Инээд
бол аэробикийн дасгалын нэг төрөл. Учир нь инээж байх үед бид их
хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэ нь зүрхний үйл ажиллагааг хэвийн
болгож, цусны эргэлтийг сайжруулдаг байна.
Инээдийг "дотоод" аэробик ч
хэмээн нэрлэдэг. Учир нь инээд нь дотоод эрхтнүүдэд массажболж,
илүүүрдүнтэй ажиллахад тус хүргэдэг. Инээд нь мөн гэдэс, нуруу, хөлийн
булчинг хөгжүүлдэг. Нэг минутын инээд нь 10 минут хүндийг өргөх буюу 15
минут дугуй унасантай тэнцэнэ.
Еmch.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих