2018 оны наймдугаар сарын 8-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Онги гол Арвайхээр сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, Онги гол үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байна.
Мөн түүнчлэн Хүдэр, Онон, Хэрлэн, Ховд, Хархираа, Чигж гол болон Орхон голын эхээр үерийн түвшинг 5-35 см, ус судлалын Байдраг-Баянбүрд, Онги-Арвайхээр, Туул-Лүн харуул орчимд үерийн аюултай түвшинг 5-30 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Наймдугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд усны түвшин 25 см, Онги гол Сайхан-Овоо сум орчимд 40 см тус тус нэмэгдэнэ.
Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих