Нэгэн залуу хос гэрлээд удаагүй бөгөөд тэд их царайлаг хүн болгоны нүд булаам сайхан хосууд юмсанжээ.Хүмүүс бараг амаараа эрэгтэйг нь охинтойгоо эмэгтэйг нь хүүтэйгээ суулгачих шахдаг байж.Нэгэн баярт өдөр бүсгүй хайрт залуудаа жирэмсэн болсноо хэлж тэр хоёр ёстой л амьдралын жаргал баяр баясалд умбажээ.10сарын дараа хүсэн хүлээсэн хүү нь энэ ертөнцөд мэндэллээ.Гэвч хүү аавтайгаа адилхан биш ээжтэйгээ ч адилхан биш царай муутай хүү төржээ.
Хүү гурван нас хүрсэн ч хэл муутай хөл нь сааргар нүд нь дээр доор тул ээж нь ч дагуулж дэлгүүр явахаасаа ичдэг байв.Аав нь хүүгээ нэг ч удаа аавын хүү гэж дуудаагүй байна.Хүмүүс ч тэр хоёрыг гадуурхан муугаар ярьдаг байв.Нэгэн орой эхнэр нөхөр хоёр ярилцан хүүтэйгээ гурвуулаа аялалд явахаар болжээ.Өглөө эртлэн босч аав ээж хоёр нь их жаргалтай хүүгээ дэлгүүр анх удаагаа хамт дагуулж явж бүхий л дуртай амттанг нь авч өгөхөөр зогсохгүй ээлжлэн үнсэн миний хүү хайртай үр минь гэсээр ирэх газраа ирлээ.Өдөржин шорлог ундаа ууж орой болжээ хүү нэгэн өндөр хадны дэргэд очино ээжээ ээжээ гээд их л хэцүүхэн би дээлээ гэв.Ээж за миний хүү гээд хүүгээ өндөр хадан дээрээс түлхэжээ.
Энэ явдалаас хойш таван жил өнгөрч тэд хөөрхөн хүүтэй болжээ.Яг л өөрсдийнх нь хүссэн өөрсдийг нь өвчсөн юм шиг дуурайсан хүү.Хүү мөн л гурван нас хүрч хүүгийнхээ төрсөн өдөрөөр тэд Амралтанд хамт явахаар болж бөөн баяр хөөр очих ёстой газраа ирлээ.Гэхдээ тэд анхны хүүгээ нэг мөсөн мартжээ.Нэг мэдэхэд анхны хүүгээ алсан газраа ирсэн байв.Хэтэрхий их жаргалтай байсан болоод ч тэрүү ойр орчиноо ч анзаарсангүй.Хүү шээс нь хүрээд ээжээ ээжээ би шээлээ гэж дуудав.Ээж нь за миний хүү гээд гүйн иртэл хүүгийн нүдэнд нулимс цийлэгэнснээ "та намайг дахиж түлхэхгүй биз дээ" гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих