МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БТСГ-ын хөлбөмбөгийн дасгалжуулагч Л.Наранбаатар Азийн хөлбөмбөгийн холбооны В лицензтэй дасгалжуулагчийн болзлыг хангажээ. Ингэснээр Монголын хөлбөмбөгийн холбооны дээд лигт баг дасгалжуулах, мөн шигшээ баг тамирчдыг удирдаж олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болж байна.
Түүний хувьд багш дасгалжуулагчаар 10 гаруй жил ажиллаж, орон нутагтаа хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа хүн юм.
Сүүлийн жилүүдэд Л.Наранбаатар дасгалжуулагчийн бэлдсэн тамирчид улс аймгийн тэмцээнүүдэд амжилтаа ахиулсаар байна.
Д.Дэлгэрмаа

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28000
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих