ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарийг БСШУСЯ-наас гаргасан байна.
2018-2019 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацаа:
1 дүгээр улирлын амралт
- Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног
2 дугаар улирлын амралт
- I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног
- VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног
3 дугаар улирлын дундуур
- Цагаан сарын амралт 1 долоо хоног
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно.
Зуны амралт
- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.
Онцлог:
- Сурагчид халдварт ханиад томууны тархалт, дэгдэлт ихэсдэг XII сард амарна.
- Хүн ам ихээр суурьшсан хот суурин газарт агаарын бохирдлын оргил үед сурагчид амарна.
- Сурагчид идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн амарна.
- Сурагчид III улирлын амралтаар хөдөө орон нутгийн аж амьдрал болон мал төллүүлэх үйл явцыг танин мэдэх, малчид, найз нөхөддөө туслах, хөдөлмөрөөр хүмүүжих боломжтой болно.
- Зарим аймаг, орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд III улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх, 1 долоо хоногийн хойно дуусгаж уян хатан зохицуулалттай болгожээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Ерөнхий боловсролын бодлогын газрын өгсөн мэдээллээр, 2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц өнгөрсөн тавдугаар сард батлагджээ.
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг "Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчдын саналыг тусгаж, нийслэл болон аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн хувьд тус тус боловсруулан мөрдөж байгаа аж.
Эх сурвалж: БСШУСЯ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих