Монгол Германы хамтарсан түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэд "Хар хорин” төслийн хүрээнд энэ жил Уйгарын үед холбогдох нэн ховор олдворыг илрүүлжээ. Энэ нь архитектурын хувьд маш өвөрмөц шийдэл бүхий 17 метр гүн, 60X70 хэмжээтэй худаг гэж Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн Н.Хишигт хэллээ.
Тэрбээр "Хоёр орны эрдэмтдийн багийн олон жилийн судалгааны үр дүнд Уйгарын хааны ордны асар том байгууламж дороос гарч ирсэн түүх, соёлын хосгүй үнэт олдвор болох эртний худгийг манай эрдэмтэд судлахаар Германыг зорьсон байна. Цаашид илүү нарийвчлан судална. Шинжлэх ухааны түүх Археологийн хүрээлэнгийн энэ жил хийсэн судалгааны ажлын нэг онцлох ажил нь энэ юм. Судлаачид худгийг цэвэрлэх үед нэг тонн жинтэй чулууг зургаан үе давхарлан тавьсан байсан нь сонирхол татаж буй. Эрдэмтдийн олсон уг олдворын талаар арван нэгдүгээр сарын 22-нд болох "Шинжлэх ухаан технологийн инноваци 2018” үзэсгэлэн дээр дэлгэрэнгүй танилцуулна” гэж тус нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр онцоллоо.
Тус хүрээлэнд өнөөдөр /2018.11.14/ эрдэмтэн судлаачид 2018 онд хийсэн шинжлэх ухааны бүтээл, үйл ажиллагаагаа танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөгийг уламжлал ёсоор зохион байгуулж байна. Өдөрлөгт нийт 20 гаруй байгууллагын эрдэмтэн оролцож байгаа юм.
Энэ үеэр доктор Д.Тод "Түүх, археологийн хүрээлэнгийн баримтын санд хадгалагдаж буй баримтын тухай” илтгэл тавих үеэр Монголын түүхийн салбарт 1990 оноос хойш гаргаж байгаагүй амжилтыг гаргасан нь Оросын холбооны улсаас Монголын түүхэнд холбогдох нэн ховор баримтуудыг олж архивын санд нэмсэн гэдгийг хэллээ.
Түүх археологийн хүрээлэнд өнөөдрийн байдлаар 231 мянга гаруй хуудас баримт материал, 6000 орчим гэрэл зураг хадгалагдаж байна. Эдгээрээс хамгийн эртний үед хамаарах 1650 онд Манжийн хааны гаргасан зарлиг, Юань улсын судар, Алтан товч зэрэг үнэ цэнэтэй түүхийн баримт бичгийг нэрлэж болно.
https://news.mn/wp-content/uploads/2018/11/доктор-768x514.jpg 768w, https://news.mn/wp-content/uploads/2018/11/доктор-748x500.jpg 748w, https://news.mn/wp-content/uploads/2018/11/доктор.jpg 960w" sizes="(max-width: 477px) 100vw, 477px" style="vertical-align: middle; max-width: 100%; height: auto; box-sizing: border-box; float: left; margin: 5px 20px 10px 0px;" />
Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Түүхийн баримт мэдээллийн төвийн эрхлэгч Доктор Д.Тод:
1990 онд Социализмын үеийн систем задарснаас хойш Монголд олддогүй байсан хаалттай баримтууд хойд хөршөөс олдож, үзэх боломж нээгдсэн. Ялангуяа XX зууны Монголын түүхэнд холбогдох түүхийг олж үзэх боломжтой болсон.
Сүүлийн хоёр жилд гадаадын улсаас 8500 хуудас ховор баримтыг олж илрүүлсэн. Жишээ нь, 1921 оны хувьсгалтай холбогдох Коминтерн, Зөвлөлт Холбоот улсын Социалист нам Засгийн газрын баримт бичигүүд их хэмжээгээр хуулбарлаж авчирсан. Монголын асуудлаар Сталинтай харилцсан тогтоол бичгийг олсон.
Урд хөршид Манж Чингийн үед холбогдох түүхийн олон сая хуудас баримт хадгалагдаж байдаг. Үүнийг хүрээлэнгийн шугамаар олж авчрах ажлыг хийж байна. Өнгөрсөн жил манай судлаачид Тайваньд эзэн хааны ордон музейд ажилласан. Эндээс 110 мянга гаруй үнэт үзмэр хосгүй баримттай танилцах үед 3300 орчим Монголын түүх соёлын үнэт өв, эх сурвалжийн жагсаалтыг гаргаж архивт нэмсэн. Тухайлбал, одоогоос 2000 гаруй жилийн түүхэнд холбогдох эд өлгийн зүйл хадгалагдаж байсныг оллоо. Бид их эзэн Чингис хаанаараа бахархаж байна. XIII зуунд Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулснаас хойш феодалын бутралын үед тусгаар тогтнолоо алдаж Манжийн харьяанд орсон 200 гаруй жилийн гунигтай түүх бий. Бид XX зуунд тусгаар тогтнолоо олсон. Энэ бол бидний бахархал. Шинэ Монгол Улсыг дахин сэргээн байгуулж, тусгаар тогтнолоо хадгалж байгаад бид бахархах ёстой.
https://news.mn/wp-content/uploads/2018/11/02а-768x514.jpg 768w, https://news.mn/wp-content/uploads/2018/11/02а-748x500.jpg 748w, https://news.mn/wp-content/uploads/2018/11/02а-530x352.jpg 530w, https://news.mn/wp-content/uploads/2018/11/02а.jpg 960w" sizes="(max-width: 445px) 100vw, 445px" style="vertical-align: middle; max-width: 100%; height: auto; box-sizing: border-box; float: right; margin: 5px 0px 10px 20px;" />
Түүх Археологийн хүрээлэнгийн Археологийн мэдээллийн сан ба авран хамгаалах салбарын Эрдэм шинжилгээний ажилтан Б.Батдалай:
"Малтлагын үед илрүүлсэн олдворуудыг өмнө нь малтан судалсан булштай харьцуулна. Он цагийг нь тусгай программаар гаднын оронд нарийвчлан судалдаг. Монгол Улс археологийн маш олон дурсгалтай. Бид тэр бүхэнд хүрч ажиллаж чадахгүй. Одоогоор өөрсдийн байгаа нөөц бололцоонд тулгуурлаж төсөл хөтөлбөрийн хүрээнд гаднын орнуудтай хамтран ажиллаж байна. Манай хүрээлэнд цаашид нарийвчилсан судалгаа хийх лабораториудыг байгуулах зайлшгүй шаардлагатай.
Шинжлэх Ухааны түүх археологийн хүрээлэн нь Монголын түүхийн үе тус бүрээр дагнан судалгаа явуулдаг, түүх археологи, угсаатны зүйн зургаан салбар хоёр төвтэй. Тус хүрээлэн нь 1921 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголын бүх үеийн түүх археологи угсаатны зүйг судалсаар ирсэн билээ.
https://news.mn/wp-content/uploads/2018/11/03а-461x308.jpg 461w, https://news.mn/wp-content/uploads/2018/11/03а-768x514.jpg 768w, https://news.mn/wp-content/uploads/2018/11/03а-748x500.jpg 748w" sizes="(max-width: 960px) 100vw, 960px" style="vertical-align: middle; max-width: 100%; height: auto; box-sizing: border-box; display: block; margin: 0px auto;" />
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Сарьдагийн хийд орчимд малтлага судалгааны үеэр илэрсэн барилгын чимэглэл, язгуурын таван бурхан. Эдгээр бурхдыг Өндөр гэгээн Занабазар зохиож, хийд орчмоос нь олдсон байна.
https://news.mn/wp-content/uploads/2018/11/01а-461x308.jpg 461w, https://news.mn/wp-content/uploads/2018/11/01а-768x514.jpg 768w, https://news.mn/wp-content/uploads/2018/11/01а-748x500.jpg 748w" sizes="(max-width: 960px) 100vw, 960px" style="vertical-align: middle; max-width: 100%; height: auto; box-sizing: border-box; display: block; margin: 0px auto;" />
Булган аймгийн Хутаг өндөр сумын Эгийн голын сав нутагт 2014 оны малтлага судалгаагаар илэрсэн хүний оршуулга. Адуу болон нохой, шавар ваарны хамт оршуулсан нь тахилга тайлгын зориулалттай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих