Бадминтоны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны
05-р сарын 24-25-ны өдрүүдэд аймгийн ССАЖГ-ын спорт зааланд амжилттай
болж өнгөрлөө. Тэмцээнд 1-р сургууль, 5-р сургууль, 8-р сургууль, Шинэ
хөгжил цогцолбор сургууль, Сэргэлэн, Баянтүмэн, Чулуунхороот, Чойбалсан
сумдын 8 байгууллага 90 гаруй тамирчид өрсөлдөж 2014 оны аваргаа
тодрууллаа. Тус тэмцээний багийн нийлбэр дүнгээр
1-р байранд 15 оноогоор Б.Ариунзаяа дасгалжуулагчтай 5-р сургууль
2-р байранд 32 оноогоор Ч.Наранхүү дасгалжуулагчтай Чойбалсан сумын ЕБС
3-р байранд 32 оноогоор М.Нарантуяа дасгалжуулагчтай 1-р сургуулийн баг тамирчид эхний байруудад шалгарлаа.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад
-Н.Батмөнх захиралтай "Мөнх-Ариун-Ундрах” ХХК,
-М.Энхтөр захиралтай "ТСГ” ХХК,
-А.Тунгалагтуул захиралтай "Mobicom”-ын Дорнод салбар,
н.Энхболор захиралтай "Unitel”-ийн Дорнод салбарын хамт олон ивээн тэтгэж хамтран ажиллаа
Тус тэмцээний үеэр "АЗТАЙ ТАМИРЧИН” шалгаруулах сугалаа явагдаж "Mobicom”-ын нэрийн бүтээгдэхүүнүүдээр 7 тамирчин, бадминтоны спортын 1, 2 дугаар зэргийн болзол биелүүлсэн Б.Наранцэцэг /5-р сургууль/, М.Давхарбаяр /1-р сургууль/нарт "Unitel”-ийн гарын бэлэг, "Мөнх-Ариун-Ундрах” ХХК, "ТСГ” ХХК тамирчдын шагналын санг тус тус ивээн тэтгэлээ.
Тэмцээнийг ивээн тэтгэж, бидэнтэй хамтран ажилласан дээр дурдсан байгууллагын хамт олонд өсвөрийн тамирчдынхаа өмнөөс ажлын өндөр амжилт хүсэж, талархал илэрхийлье.
Ч.Мөнхбатаа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих