Амьдралд огт нийцээгүй хууль хөрсөн дээр бууж хэрэгжээд хагас жилийн нүүр үзэж байна.
Тодруулбал, сүртэй нэртэй, сүржин заалтуудтай Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгасан юм.
Энэ хуулийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санаачилж, УИХ-аар батлуулсан нь тухайн үедээ нэлээд шүүмжлэл дагуулж эсэргүүцэлтэй тулгарсан ч хуулийг батлуулж чадсан юм. Ингээд уг хууль хүчин төгөлдөр үйлчилж, ард түмнийг хүчин мөхөсдүүлж эхэлсэн.
Уг хуулиар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинж, хохирлын хэм хэмжээг харгалзан торгох, баривчлах, эрх хасах шийтгэл оногдуулж буй. Хэрэгжиж эхэлсэн цагаасаа л олны ярианы хэл ам, сэдэв болсон. Зарим хуулийн хэрэгжилт нь өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа юм.
Гэхдээ энэ хууль хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сэтгүүлчдэд их халтай хууль болсон юм.
Тиймээс сэтгүүлчид Х.Нямбаатараас нүүр буруулцгаая гэсэн уриалга гаргаж, дэмжиж байна.
Түүний санаачилж, засвар хийсэн гэх Зөрчлийн тухай хууль нь хувь хүн, байгууллагыг оршин тогтнох боломжгүй болгох хүртэл нөлөөлөөд зогсохгүй улс төрчид, өндөр албан тушаалтнууд сэтгүүлчдийг айлган дарамтлах хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь бодит үнэн юм.
Энэ хуулийн үр дүнгээр өнөөдөр маш олон сэтгүүлч хоёр сая төгрөгөөр торгуулж, редакциуд 20 сая төгрөгийн торгуульд унаж буй учраас Х.Нямбаатартай холбоотой нэг ч мэдээ, мэдээллийг түмэнд түгээхгүй гэдгээ сэтгүүлчид мэдэгдээд байна.
Жич хэлэхэд ганц сэтгүүлчид бус иргэн таны мэдэх эрхийг ч боомилсон гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тухайлбал, Х.Нямбаатарыг "утсан хүүхэлдэй" гэж бичсэн сэтгүүлчийг хоёр сая төгрөгөөр торгуулахаар болсон байна билээ.
Тиймээс хэвлэлд халтай, хашгирдаг шигээ, тэрийгээ түмэнд түгээхдээ сэтгүүлчдийг дуудах дуртай, тэгсэн мөртлөө бас сэтгүүлчийг өөрийнхөө санаачилж баталсан хуулиар торгууль оноодог Х.Нямбаатараас парламентын сэтгүүлчид 2019 онд нүүр буруулахыг дэмжиж байна.
О.Гэрэл
Оллоо.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих