Аймгийн Засаг даргын А/552 дугаар захирамжийн дагуу мал тооллогын ажлыг Дорнод аймагт 12 сарын 7-17 ны өдрүүдэд зохион байгуулан явуулсан. Нийт 14 сумын 67 багт 394 тоологч ажиллаж, хяналтын тооллогоор аймгийн комиссын гишүүд 9 чиглэлд гарч тооллогын ажилд хяналт тавьж ажилласан.
Аймгийн хэмжээгээр 2018 оны эцэст урьдчилсан дүнгээр 2 377 783 толгой мал тоологдож, малын тоо 5 төрөл дээр өссөн байна.
Мөн төллөх насны 931187 толгой хээлтэгч малын 837814 толгой (89.9%) нь төллөжээ. Нийт гарсан төлийн 828945 толгой (98.4%)-ыг бойжуулжээ.
Дорнод аймгийн хэмжээнд 7295 малтай өрх түүний дотор 5092 малчин өрх байгаа бол нийт малын тоогоор Дашбалбар сум тэргүүлсэн байна.
Нийт малчдыг насны бүлгээр авч үзвэл: 15-34 насны малчид 33 хувь, 35-59 насны малчид 57 хувь, 60-с дээш насны малчид 10 хувийг тус тус эзэлж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих