Төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд Аймгийн Засаг даргаас сумдын даргатай 2019 онд байгуулах гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга дараах үүрэг чиглэл өглөө.
Монгол улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан нутаг дэвсгэрийн хэмжээнд орон нутгийн онцлогт тохирсон хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг хангаж ажиллана.Иймд сумдын удирдлагууд иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхдээ технологийн дэвшлийг ашиглан ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх чиглэлээр онцгой анхаарч Засгийн газрын тогтоолыг биелүүлж ажиллах хэрэгтэй.
Мөн Дорнод аймаг 2019 оныг "Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Иймд та бүхэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчид, иргэдтэй уулзаж орон нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлууд болон тэдэнд үзүүлэх хөнгөлөлт, боломж олгосон мэдээллийг хүргэн ажиллах, зөвхөн төрийн үйлчилгээг үзүүлээд зогсохгүй бүхий л шатны удирдлагууд шинийг санаачилж ажиллахыг үүрэг болголоо.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих