ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний рейтинг энэ сард 83 хувьтай гарсныг "Интерфакс" мэдээлжээ.
Энэ
нь оросууд төрийн тэргүүндээ итгэх итгэл улам бүр нэмэгдэж буйн
илэрхийлэл аж. Нийгмийн судалгааны "Левада" төвөөс сар бүр Ерөнхийлөгч
болон Ерөнхий сайды, Засгийн газрын гишүүд, улс төрийн намын дарга зэрэг
тэргүүлэх улстөрчдийн рейтингайг тогтоох судалгааг хийдэг. Эл
судалгаагаар В.Путин өнгөрсөн нэгдүгээр сард 65, гуравдугаар сард 72
хувьтай гарч байсан бөгөөд он гарскаас хойш таван сарын хугацаанд
Ерөнхийлөгчдөө сэтгэл дундуур байсан оросуудын тоо хоёр дахин буурсан
байна. "Левада" төвийнхөн сүүлийн судалгаагаа ОХУ-ын 45 бүс нутагт 130
гаруй хот тосгоны 18-аас дээш насны 1600 хүний дунд явуулжээ.
Г.УЯНГА /ӨДРИЙН ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих