Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах бодлогын зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, Иргэн-Цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор "Монгол цэргийн өдөр”-ийг 2019 оны 03 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Халхын голын 1939 оны байлдааны түүхэн ялалтыг хүүхэд, залуучуудад сурталчлан таниулах, ирээдүй хойч үедээ эх оронч үзэл, хүмүүжлийг олгох зорилгоор "Хайрлан дуулах Эх орон” тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм.
Тэмцээний үндсэн шалгуур үзүүлэлт нь:
- Багийн мэндчилгээ /Халхын голын байлдааны ялалтын сэдэвтэй/ 2-3 минут
- Гоцлол дуу /Цэрэг, эх орны сэдэвтэй/
- Найрал болон цөөхүүл дуу
- Хамтлаг бүжиг /Халхголын ялалтын болон аж байдлын сэдэвтэй/ гэсэн төрлөөр таван бүсэд ангилан, өрсөлдүүлж, шилдгүүдийг шалгаруулж урамшуулна.
Шагнал урамшуулал:
1 дүгээр байр-1 Цом, өргөмжлөл 1.000.000 төгрөг
2 дугаар байр-1 Өргөмжлөл 800.000 төгрөг
3 дугаар байр-1 Өргөмжлөл 600.000 төгрөг
4 дүгээр байр-1 Өргөмжлөл 500.000 төгрөг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих