Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төлөвлөгөөний хүрээнд цэцэрлэгийн багш, эцэг эхчүүдийн дунд хүүхдийн хүчирхийлэл сэдэвт ДЭВЖЭЭ-2019 тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Уг дэвжээ тэмцээн нийт 9 багийн өрсөлдөж Б.Мөнхтуяа багштай баг түрүүлж, Х.Дэлгэрмаа багштай баг 2-р байр, А.Уянга багштай "Инээмсэглэл" баг 3-р байранд шалгарлаа. Тэмцээндээ идэвхтэй оролцсон багш, эцэг, эхчүүддээ ажлын амжилт хүсье. Тэмцээний шүүгчээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганчимэг, Цэцэрлэгийн эрхлэгч Д.Болортуяа, Цагдаагийн тасгийн замын зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Соёл-Эрдэнэ, сумын Нийгмийн ажилтан Г.Ганцэцэг, Өвөр-Эрээн багийн Засаг дарга Л.Отгон-Иш нар ажиллалаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30207
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих