Зарим айлд ороход амьсгалахад нэг л чөлөөтэй хөнгөн байдаг бол зарим
нэг айлын гэрт амьсгаа давчдаад цээжин дээр юм дараад, амьсгаа авахад ч
хэцүү мэт санагдах нь бий. Хүмүүс ийм газраас эргэж харалгүй зугтахын
түүс болж дахин очихыг хүсдэггүй.
Хэрвээ энэ нь өөрийн чинь
амьдардаг гэр биш, хаа нэг очдог, удаан саатаад байдаггүй газар бол ч
бас яахав. Гэтэл яг дээрх шиг зүйлийг өөрийнхөө гэрт мэдрээд эхэлвэл
харин яах вэ, ямар арга хэмжээ авах вэ? Гоолингоо танд гэр орноосоо
сөрөг муу энергийг хэрхэн зайлуулах, түүнээс хэрхэн хамгаалах талаар
дараах зөвлөгөөг хүргэж байна.
Лаа асаа
Гэр
оронд тань сөрөг муу энерги байгаа эсэхийг шалгах хамгийн энгийн арга
бол лаа асаагаад бүх өрөө тасалгаануудаар явж үзэх. Ингэхдээ 00, банн,
хонгилын өрөөгөө ч гэсэн мартав. Хэрвээ лааны чинь дөл сүүмэлзээд,
хийсээд тогтворгүй байвал таны гэрт ямар нэг муу энерги хуримт-лагдсан
байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаар унах, гэртээ байхаас
дургүй чинь хүрэх, найз нөхдийн чинь зочлох тоо цөөрөх, лааны дөл
сүүмэлзэж хийсэх зэрэг шинж тэмдгүүд нь бүгд сөрөг энөрги хуримтлагдсаны
дохиог танд өгч байгаа хэрэг.
Цэцэг шалтгаангүйгээрээ "гундаж" байна уу
Сөрөг
энергийг илрүүлэх бас нэг арга бол тасалгааны ургамлууд. Хөрс, бордоо,
арчилгаа сайн байхад тэд гэнэт өвдөх юмуу үхэж эхэлбэл танай гэрт ямар
нэг муу зүйл шүглэсэн гэсэн үг. Гэхдээ энд нэг юм сануулахад зарим цэцэг
өөрийг нь арчилж торддог эзнийхээ биеийг өвдөх үед өвчилж, нэг ёсондоо
тэдний амийг амиараа хамгаалан үхэх хүртэл тохиолдол байдгийг санахад
илүүдэхгүй.
Сөрөг энерги юунаас бий болдог вэ?
Муу
энерги бий болох шалтгаан нь гэрт чинь амьдардаг хэн нэгэнд хараал
хийлгэх, хараал шингэсэн эд зүйлс гэр орондоо авч ирснээс болсон байх
магадпалтай. Бас нэг шалтгаан нь танд муу санаж явдаг хүн байн байн
зочилж ирдгээс ч болж болно.
Ийм тохиолдолд гэр оронд чинь сөрөг муу
энерги хуримтлагдсаар байгаад дотор нь амьдардаг хүмүүст нөлөөлж, хэрүүл
маргаан, болчимгүй бусармаг үйлдэл, өвчин зовлонд хүргэдэг.
Сөрөг муу энергиэс хамгаалах аргууд
Сардаа
ядаж нэг удаа лаа асаагаад өрөө тасалгаануудаа тойруулах, арц хүж
уугиулж ариул. Гэрийнхээ хаалганы дотор талд зүү хатгаж орхих нь гэрт
чинь нэвтрэхийг оролдсон аливаа сөрөг энергийг үргээх болно.
Гэртээ
эмтэрсэн, цуурсан. хэмхэрсэн аяга шаазан, эд зүйлс, хуучирсан хэрэггүй
хувцас хунар бүү хадгал. Энэ бүгд сөрөг энергийг өөртөө татаж, эерэг
энергийн урсгалыг удаашруулж байдаг. Энд орон гэрээ цэвэрлэх ч бас
хамаарна. Та гэр орноо хэдийчинээ цэвэрхэн байлгана, сөрөг муу энерги
нэвтрэн орох, хуримтлагдах эрсдэлийг төдий чинээ багасгана. Хагархай
юмуу цав гарч цайр нь хөдөлсөн толь муу энерги цуглуулдаг тул тийм
толийг хамгийн түрүүнд гаргаж хаях хэрэгтэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих