Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон 2019 оны "Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтоо Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан 4 дүгээр сарын 24-ны өдрөөс Дорнод аймгаас эхлэн тоглохоор бэлтгэл ажлаа хангаад байна.
Энэхүү тоглолтын арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
"Театрын өдрүүд” хаврын тоглолт нь нас насны үзэгчдэд зориулсан үндэсний түүхэн болон орчин үеийн, хүүхдийн зэрэг бүх төрөл жанрын шилдэг бүтээлүүдээс дээжлэн хүргэх бөгөөд Б.Цогнэмэхийн бүтээл "Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг, Л.Өлзийтөгсийн зохиол "Бүсгүйн зурвас” нийгмийн уянгын драм, Э.Оюуны зохиол "Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг, С.Михалковын "Бардам туулай” хүүхдийн жүжиг тус тус тоглогдоно.
Халх голын дайны түүхэн ялалтын 80 жилийн ойд зориулсан тоглолтын Нээлтийн арга хэмжээ 4 дүгээр сарын 24-ний өдрийн 17:30 цагт Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдана.
Тоглолтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Алтангадас одонт Дорнод аймгийн Хөгжимт драмын театр, "Дорнод медиа” групп тус тус дэмжин ажиллаж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих