Хэнтий аймаг Батширээт сумаас зүүн хойш 80 км Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-аас 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:42 цагт /хиймэл дагуулын мэдээллээр/ ой, хээрийн гал түймэр хил давж орж ирсэн байна.
Түймрийн голомтод Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 24 алба хаагч, 1 автомашин, Үндэсний Аврах бригадаас 20 алба хаагч, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, хилийн цэргээс 53 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 10 иргэн, 4 автомашин, 15 морь нийт түймрийн голомтод 67 хүн, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, 6 автомашин, 15 морьтойгоор ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар ойн бүсийн 600 га талбай өртөж шатжээ.
Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “МУ-аас ой хээрийн түймэр хил даван ОХУ-н нутаг дэвсгэрт орсон” тухай мэдээлэл гарч байгаа нь худал гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих